Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

ДАРХАН СУМЫН ИТХ-ЫН ЭЭЛЖИТ 6 ДУГААР ХУРАЛДААН БОЛОВ

2018-03-12

Өнөөдөр/2018.03.12/ 14.00 цагаас Дархан сумын ИТХ-ын 7 дахь удаагийн сонгуулийн ээлжит 6 дугаар хуралдаан болов. Хуралдаанаар дараах үндсэн 3 асуудлыг хэлэлцэн баталлаа. Үүнд:
1. Дархан сумын орон нутгийн төсвийн 2018 онд зарцуулах хөрөнгийг 277,1 сая төгрөгөөр тодотгон батлав.
/Аймгийн тэргүүлэх аудитроос ирүүлсэн төсвийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ болон ОНХС-ийн хөрөнгө оруулалтын талаар ирүүлсэн саналыг хүлээн авсан болно./

2. Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 153 дугаар тогтоолоор батлагдсан "Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах, хяналт тавих журам"-д заасны дагуу сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийн сонгон шалгаруулах товыг хэлэлцэн 2018 оны 4 дүгээр сарын 18-24-ний өдрүүдэд хурлыг зохион байгуулахаар болов. Түүнчлэн СХС-аас 2018 онд иргэнд 10 сая хүртэл, аж ахуй нэгжид 20 хүртэл сая төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгохоор тогтлоо. Мөн Төсөл сонгон шалгаруулах орон тооны бус зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэн Дархан сумын 2, 5, 15 дугаар багуудын төлөөллийг өөрчлөх тухай тухайн багуудын Иргэдийн нийтийн хурлаас ирүүлсэн саналыг дэмжин орны хүмүүсийг батлав.

3.Орон тооны бус татварын байцаагчдын орон тоог 5 байхаар тогтлоо. ТОТББ-ын урамшууллын хэмжээг холбогдох хуулийн хүрээнд шийдвэрлэхийг Дархан сумын Засаг дарга Б.Азжаргалд даалгав.

Хуралдаанд нийт төлөөлөгчид 98 хувийн ирцтэй оролцсон юм. Мөн урилгаар БИНХ-ын дарга нар оролцлоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%