Дархан сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан 2018.03.07-ны өдөр боллоо. Дархан сумын ИТХ-ын 7 дахь удаагийн сонгуулийн 6 дугаар хуралдаанд хэлэлцүүлэх Дархан сумын орон нутгийн төсвийн шилжих үлдэгдлээс 2018 онд зарцуулах хөрөнгө батлах тухай, Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 153 дугаар тогтоолоор батлагдсан “Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийн бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах, хяналт тавих журам”-д сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийн сонгон шалгаруулах тов болон сангаас тухайн жилд нэг төсөлд олгох зээлийн дээд хэмжээг шинэчлэн тогтоох, төсөл сонгон шалгаруулах орон тооны бус зөвлөлд өөрчлөлт оруулах тухай, Орон тооны бус татварын байцаагчдын ажлын мэдээлэл, орон тоонд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Хаяг дугаар олгох тухай зэрэг асуудлыг сонсож, Тэргүүлэгчид сонирхсон асуултандаа хариулт авч, санал бодлоо хэлж, хэлэлцүүлсэн асуудлуудыг 6 дугаар хуралдаан оруулахаар дэмжив.
Монгол Улсын төрийн одон, медальд шагнуулахаар тодорхойлогдсон 6 хүний материалтай танилцаж, хамт олон, сумын Засаг даргын ирүүлсэн саналыг дэмжиж, аймгийн Засаг даргад уламжлахаар тогтов.
Монгол Улсын төрийн одон, медальд шагнуулахаар тодорхойлогдсон 6 хүний материалтай танилцаж, хамт олон, сумын Засаг даргын ирүүлсэн саналыг дэмжиж, аймгийн Засаг даргад уламжлахаар тогтов.