Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

ШАРЫН ГОЛ СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ЛАБОРТОРИ ШИНЭЧЛЭГДЛЭЭ

2018-03-05

Шарын гол сумын Эрүүл мэндийн төвд өнөөдөр /2018.03.03/ цус, биохими, шээсний шинжилгээний орчин үеийн автомат тоног төхөөрөмжийг УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат нар хүлээлгэн өглөө. 
Ингэснээр Шарын гол сумын иргэдэд эмнэлэгийн тусламж үйлчилгээний хүртээмж нэмэгдэж, ялангуяа оношилгооны чанар сайжирч байгаа юм.

Энэ төрлийн оношилгооны тоног төхөөрөмж, сумын Эрүүл мэндийн төв байгуулагдсан цагаас хойш шинэчлэгдээгүй байсан учир зарим тохиолдолд Шарын гол сумын иргэд аймгийн төв орж, шинжилгээнд хамрагдаж оношлуулдаг байжээ. Өнөөдрөөс эхлэн энэхүү асуудал шийдэгдэж, иргэд явдал чирэгдэлгүй, сумандаа орчин үеийн автомат тоног төхөөрөмжөөр шинжилгээнд хамрагдах боломжтой болж буйд ихээхэн талархаж байлаа.

Дээрх цус, биохими, шээсний шинжилгээний тоног төхөөрөмжийг Улсын төсвийн 26 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар ийнхүү шинэчилсэн байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4094
2780 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%