Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

ДАРХАН ХОТЫН 8 БАХАРХЛЫГ ОРОН НУТГИЙН ТУСГАЙ ХАМГААЛАЛТАД АВАВ

2018-02-28

Аймгийн ИТХ-ын 7 дахь удаагийн сонгуулийн ээлжит бус 10 дугаар Хуралдаанаар /2018.02.28/ мөн “Орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай” асуудлыг хэлэлцэн баталсан юм.
Тухайлбал Дархан-Уул аймгийн байгалийн унаган төрх, өвөрмөц тогтоц, түүх, соёлын дурсгал, амралт, аялал жуулчлалын ач холбогдол бүхий газар нутгийг хамгаалах, байгалийн нөөц баялагийг зөв зохистой ашиглах, хамгаалах зорилгоор 12 нэгж талбар бүхий нийт 1112.37 га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад 15 жилийн хугацаатайгаар авахаар ИТХ-ын Төлөөлөгчдийн 100 хувийн саналаар шийдвэрлэв. 
Үүнд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 62 дугаар тогтоолын дагуу “Дархан-Уул аймгийн 8 бахархал”-аар нэрлэн баталсан “Дүүжин гүүр”, “Дархан-50 цогцолбор”, “Морин хуур цогцолбор”, “Миний монгол” цэцэрлэгт хүрээлэн, Хүйтний голын “Бичигт хад”, “Хаан бугуйвч-Хатан сүйх”, “Дархан хайрхан” уул, “Бурхан багшийн сэрэг дүр” болон  аялал жуулчлалын ач холбогдол бүхий Цагаан нуурын баруун талд, Өрөмтэйн морин өртөөний туурь орчимд Аргалын гарамаас урагш, Зурамтайн ам зэрэг газруудыг  орон нутгийн тусгай хамгаалалтад авлаа. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4082
2768 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%