Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

БНСУ-ЫН KАНГВОН МУЖИЙН ПЁНЧАН ХОТОД ЗОХИОН БАЙГУУЛАГДСАН “ПЁНЧАН- 2018” ӨВЛИЙН ОЛИМПИД ТӨВ АЙМГИЙН МОНГОЛ ТУУРГАТАН ТЕАТРЫН УРАН БҮТЭЭЛИЙН ДЭЭЖ ТОГЛОГДЛОО

2018-02-28

Төв аймаг 1997 оноос БНСУ-ын Кангвон мужтай гадаад харилцааны хамтын ажиллагаатай болсон бөгөөд өнөөг хүртэл жилээс жилд өргөжин хөгжиж байна.

БНСУ-ын Kангвон мужийн Пёнчан хотод зохион байгуулагдсан “Пёнчан- 2018” өвлийн олимпын нээлтэд Кангвон мужийн урилгаар Төв аймгийн ИТХ-ын дарга Ц.Энхбат, аймгийн Засаг дарга Ж.Батжаргал,  аймгийн ЗДТГ-ын НБХ-ийн дарга Д.Мөнхцэцэг, НБХ-ийн Соёл хариуцсан мэргэжилтэн Б.Тунгалаг, МТТ-ын дарга Д.Мөнхбат болон Монгол туургатан театрын уран бүтээлчид оролцлоо.

Хүн төрөлхтөний эв нэгдлийн баяр олимпийн наадам “Пёнчан- 2018” өвлийн олимпийн нээлтийн үйл ажиллагаанд “Монгол туургатан” театрын уран бүтээлчид монгол үндэстний уламжлалт ардын урлагийн уран бүтээлийн дээжээс өргөн дэвшүүллээ.

Төв аймаг Бүгд найрамдах Солонгос улсын Kангвон мужтай гадаад харилцааны хамтын ажиллагааны хүрээнд оюутан залуусын солилцоо зүүн Азийн 7-8 орны залуустай өөрийн аймгийн оюутан залуусын төлөөлөл болгон жил бүр 4-5 оюутныг БНСУ-ын Kангвон мужид зохион байгуулагддаг олон улсын оюутны чуулга уулзалтад англи хэл дээр илтгэл тавин оролцуулдагаас гадна Кангвон мужийн Кангнюн хотод жил бүр зохиогддог Олон улсын хүүхэд багачуудын ардын урлагийн их наадамд  жил бүр сурагч хүүхдүүдийг оролцуулдаг болсон билээ.

БНСУ-ын хөрөнгө оруулалтаар аймаг орон нутгийн эдийн засгийн хөгжлийг дэмжсэн үйл ажиллагаа явуулах тэр дундаа хөдөө аж ахуй түүний дотор газар тариалан, нарийн ногооны хүлэмжийн аж ахуй зэрэг нилээдгүй ажил хийгдээд байгаа юм.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4067
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
244 / 6%