Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

​САР ШИНИЙН ЗОЛГОЛТ БОЛЛОО

2018-02-19

XVII жарны “Тийн унжлагат”  хэмээх шороон нохой жилийн хаврын тэргүүн сарын сарын шинийн 4-ны билэгт сайн өдөр буюу хоёрдугаар сарын 19-ны өдөр Чингэлтэй дүүргийн ИТХ, Засаг даргын Тамгын газрын нэгдсэн золголт боллоо. Золголтод Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, ИТХ-ын Төлөөлөгчид, Засаг дарга Ж.Эрдэнэбат, Ахмадын хорооны дарга А.Зул болон бусад  удирдлага, Засаг даргын дэргэдэх хэлтэс, албадын  дарга ,  Хороодын Засаг дарга, ажилтан  албан хаагчид оролцов.

Золголтын идээ шүүсийг дүүргийн Ахмадын хорооны дарга А.Зул хөндөн,хишиг түгээж, Нохой жилдээ амжилт бүтээл арвин байхыг билэгдэв. Мөн үеэр гадаад дотоодын зочин төлөөлөгчдийг хүлээн авах уулзалтын танхимын нээлтийн арга хэмжээ болсон юм. 
Ирж буй  XVII жарны “Тийн унжлагат”  хэмээх шороон нохой жил Чингэлтэйчүүдэд минь ээл ивээлээ хайрлаж, эе эвийг дээдэлж, үр хүүхэд, өвгөд хөгшдийн минь өлзий буян дэлгэрч, ард олноороо цэнгэл баяр бялхсан сайхан жил байх болтугай





















ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%