Өнөөдөр
аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 03 дугаар хуралдаан хуралдаж Ээлжит
хуралдаан зарлах тухай, Шагналд тодорхойлох тухай гэсэн 2 асуудал
хэлэлцлээ. Хуралдаанаар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Ээлжит 10
дугаар хуралдааныг 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хуралдуулахаар
шийдвэрлэлээ.
Аймгийн ИТХ-ын Ээлжит Х хуралдаанаар 1. Шилжих үлдэгдлээс зарцуулах хөрөнгийн жагсаалт батлах тухай
2. Аймгийн авто замын тээврийн талаар 2018-2021 онд баримтлах бодлого батлах тухай
3. Бусад гэсэн асуудлыг хэлэлцэхээр боллоо.