Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

“ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙН НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН БОЛОВ

2018-02-06

Дархан-Уул аймгийн үйлдвэрлэгчдийн үйл ажиллагааг дэмжих, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, цаашдын үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлох Аймгийн Засаг даргын Тамгын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар хамтран “Дархан-Уул аймгийн үйлдвэрлэгчдийн нэгдсэн зөвлөгөөнийг өнөөдөр /2018.02.06/ зохион байгуулав. 
Зөвлөгөөнд аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат, Засаг дарга С.Насанбат, Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга С.Баясгалан, Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга О.Чимэдцэрэн, аймгийн ИТХ-ын бодлого хяналтын хорооны Төлөөлөгчид болон үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагууд, төрийн ба ТББ-ын төлөөллүүд 90 гаруй хүн оролцлоо. 
Зөвлөгөөнийг аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат нээж, үг хэлсэн бөгөөд тэрбээр: "Аймгийн ИТХ, ЗДТГ-аас УИХ, Засгийн газраас гаргасан шийдвэрүүдийг орон нутагтаа хэрэгжүүлж ажиллахаас гадна үйлдвэрлэл эрхлэгчдээс гаргасан санал санаачилга, тулгамдаж буй асуудлуудыг нэгтгэн холбогдох байгууллагуудад хүргүүлэх, орон нутгийн түвшинд шийдвэрлэх асуудлуудыг хэрэгжүүлж, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах, үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих зорилгоор энэхүү зөвлөгөөнийг зохион байгуулж байна. "Цагаан сар-2018" үзэсгэлэн худалдаагаар зөвхөн аймгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн боловсруулсан махан бүтээгдэхүүн, гурил, гурилан бүтээгдэхүүн, хүнсний ногоо зэрэг бүтээгдэхүүнийг оролцуулах шийдвэрийг гаргаж, хэрэгжүүлж буй нь орон нутгийн үйлдвэрлэгчдийг дэмжиж буй бодлого юм. 
Цаашид ажлын байр нэмэгдүүлэх чиглэлээр аймаг, орон нутгийн жижиг дунд үйлдвэрүүдийн үйл ажиллагааг дэмжих, төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр хийх худалдан авалтыг орон нутагт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээс хийх, хөрөнгө оруулалтын эдийн засгийн үр өгөөжийг дээшлүүлэхэд улам анхаарч ажиллана" гэв. 
Мөн зөвлөгөөний үеэр “Үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлсэн ажил”, “Дарханд үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчдийн нэгдсэн холбооны мэдээлэл, “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах ажиллагааны 2018 оны аймгийн төлөвлөгөө”, “НҮБ-ын ХХААБ-ын хувийн хэвшлийн оролцоотойгоор мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн болон хүнсний ногооны үйлдвэрлэлийн нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх төслийн мэдээлэл”, “Төрөөс үйлдвэрлэл эрхлэгчдийн талаар баримтлах бодлого, түүний хэрэгжилт”  зэрэг мэдээлэл тавьсан юм.
Мөн үйлдвэрлэл эрхлэгчид санал хүсэлтээ илэрхийлсэн бөгөөд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах замаар аймаг орон нутгийн хөгжил, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх тухай санал солилцлоо. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4082
2768 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%