Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар 2018.02.01 аймгийн Эмэгтэйчүүдийн холбоо үүсч хөгжсөний түүхт 55 жилийн ой, Эмэгтэйчүүдийн ордон байгуулагдсаны 30 жилийн ойг тохиолдуулан аймгийн эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга асан Мэндбаяр овогтой Энхмандахыг Дархан-Уул аймгийн “Хүндэт иргэн” цол тэмдгээр шагнахаар болов. Тэрбээр Эмэгтэйчүүдийн ордонг бариулах ажлыг удирдан гүйцэтгэж, аймгийн эмэгтэйчүүдийн байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлж, Дархан хотоо улс орондоо төдийгүй олон улсын хэмжээнд сурталчлан, хойч үедээ үлгэр дууриалал үзүүлж, аймаг орон нутгийн хөгжил дэвшилд гар бие оролцож, эдийн засаг нийгмийг хөгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулсан билээ.