Засгийн газрын 2018.02.01 ээлжит хуралдаанаар УЛСЫН АВАРГА малчин, тариаланч, тариаланч хамт олныг шалгаруулжээ. Манай аймгаас "Улсын аварга малчин”-аар Хонгор сумын Зулзага багийн малчин Мишигийн Дорлиг, Хонгор сумын Зулзага багийн малчин Лхамрагчаагийн Тамирхүү, Орхон сумын Энхтал багийн малчин Санжийн Гантөмөр нар шалгарчээ.
"Улсын аварга тариаланч"-аар Орхон сумын тариаланч Базарын Ариунболд, Орхон сумын тариаланч Далайгийн Сүхболд нарыг шалгаруулсан байна.Энэ жил 21 аймгаас 171 малчин, 13 саальчин, 5 фермерийн материал ирүүлснийг 75 шалгуур үзүүлэлтээр дүгнэсэн байна. Энэ дагуу 136 малчныг “Улсын аварга малчин”, 10 малчныг “Улсын хошой аварга малчин”, 9 саальчныг “Улсын аварга саальчин”, 5 фермерийг “Улсын аварга фермер”-ээр тодруулжээ. Аварга малчдын хамгийн залуу нь 32 настай бол хамгийн ахмад нь 85 настай байна. Мөн 9 аж ахуйн нэгжийг “Улсын аварга тариаланч хамт олон”, 21 иргэнийг “Улсын аварга тариаланч”-аар шалгаруулжээ.