Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн Ажлын алба жил бүр сумдын ИТХ-ын ажилтай танилцаж, заавар зөвлөмж, чиглэл өгөхөөс гадна ажлын бүтээмж, үр дүнг нь харгалзан тэргүүний “Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага”-ыг шалгаруулж шагнаж урамшуулдаг.
Аймгийн ИТХ-ын даргаас батласан удирдамжийн дагуу 2018 оны 1 дүгээр сарын 25, 26-ны өдрүүдэд Хонгор, Орхон, Шарын гол, Дархан ИТХ-аас авч хэрэгжүүлж буй бодлого шийдвэр, түүний хэрэгжилт, дотоод ажил, архив бичиг хэргийн стандарт, Хурлын хуралдаан, Тэргүүлэгчдийн хэлэлцсэн асуудлын оновчтой байдал, тогтоолын хэрэгжилт, Хороодын хийж гүйцэтгэсэн ажил, төлөөлөгчидтэй ажилласан байдал, иргэдийн оролцоо, Иргэний танхимын үйл ажиллагаа, ГХУССЗ-ийн ажил, хөрөнгө орлогын мэдүүлгийн бүрдүүлэлтийн байдалтай танилцаж, заавар зөвлөмж өгч ажиллалаа.
Дархан сумын ИТХ-ын хуралдааныг 4 удаа хуралдуулж, 15 асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн байна, Харин Дархан сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдааныг 2017 онд 21 удаа хуралдуулж, давхардсан тоогоор 60 гаруй асуудлыг авч хэлэлцэн 28 тогтоол баталж хэрэгжилтийг нь хангуулан ажилласан байна.
Дархан сумын ИТХ-ын дэргэдэх Иргэний танхим нь 2017 онд 5 удаагийн нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулж, 600 орчим иргэдийн саналыг авч, холбогдох хэлтэс агентлагийн удирдлагуудад уламжлан, шийдвэрлүүлжээ.
Дархан сумын ИТХ-ын дэргэдэх Иргэний танхим нь 2017 онд 5 удаагийн нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулж, 600 орчим иргэдийн саналыг авч, холбогдох хэлтэс агентлагийн удирдлагуудад уламжлан, шийдвэрлүүлжээ.