Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

СУМДЫН ИТХ-ЫН АЖЛЫН БАЙДАЛТАЙ ТАНИЛЦАЖ, ЗААВАР ЗӨВЛӨМЖ ӨГӨВ

2018-01-26

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн Ажлын алба жил бүр сумдын ИТХ-ын ажилтай танилцаж, заавар зөвлөмж, чиглэл өгөхөөс гадна ажлын бүтээмж, үр дүнг нь харгалзан тэргүүний “Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага”-ыг шалгаруулж шагнаж урамшуулдаг. 
Аймгийн ИТХ-ын даргаас батласан удирдамжийн дагуу  2018 оны 1 дүгээр сарын 25, 26-ны өдрүүдэд Хонгор, Орхон, Шарын гол, Дархан ИТХ-аас авч хэрэгжүүлж буй бодлого шийдвэр, түүний хэрэгжилт, дотоод ажил, архив бичиг хэргийн стандарт, Хурлын хуралдаан, Тэргүүлэгчдийн хэлэлцсэн асуудлын оновчтой байдал, тогтоолын хэрэгжилт, Хороодын хийж гүйцэтгэсэн ажил, төлөөлөгчидтэй ажилласан байдал, иргэдийн оролцоо, Иргэний танхимын үйл ажиллагаа, ГХУССЗ-ийн ажил, хөрөнгө орлогын мэдүүлгийн бүрдүүлэлтийн байдалтай танилцаж, заавар зөвлөмж өгч ажиллалаа.  
Шарын гол сумын ИТХ
Шарын гол сумын ИТХ нь 2017 онд ИТХ-ын Хуралдааныг нийт 7 удаа зарлан хуралдуулж, 22 тогтоол, ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурал 21 удаа хуралдаж, 51 тогтоол шийдвэрийг батлан, хэрэгжилтийг нь хангуулан ажиллажээ. 
Мөн ИТХ-ын дэргэдэх ГХУСАЗСЗ 4 хуралдаж, 5 бүлэг, 29  ажил, арга хэмжээг зохион байгуулж, Шарын гол сумын ААНБ-уудын камержуулалт, замын тэмдэг тэмдэглэгээ сайжруулах ажлыг зохион байгуулж, Хууль сурталчлах сарын аяныг өргөн хүрээнд явуулжээ.
Шарын гол сумын ИТХ-ын дэргэдэх Иргэний танхим нь 9 удаа хэлэлцүүлэг зохион байгуулж, үүнд давхардсан тоогоор 1200 гаруй иргэнийг оролцуулж, хэлэлцүүлгийн  үеэр иргэдийн гаргасан саналыг орон нутгийн бодлого шийдвэрт тусган ажиллаж байна.   
         Хонгор сумын ИТХ
Хонгор сумын ИТХ нь 2017 онд ИТХ-ын Хуралдааныг 2 удаа зарлан хуралдуулж, 12 тогтоол батлан гаргажээ. Харин сумын ИТХ-ын Тэргүүлэгчид 10 удаа хуралдаж, сум орон нутгийн 32 асуудлыг хэлэлцэн, 22 тогтоолыг баталж, хэрэгжилтийг нь хангуулан ажилласан байна. 
Хонгор сумын дэргэдэх Иргэний танхим нь цаг үеийн тулгамдсан асуудлаар 4 удаа хэлэлцүүлэг зохион байгуулж, 100 гаруй иргэдийн дунд хэлэлцүүлэг өрнүүлж, иргэдээс гаргасан саналыг холбогдох албаны удирдлагуудад уламжлан шийдвэрлүүлжээ.
        Орхон сумын ИТХ
Сумын ИТХ нь 2017 онд үйл ажиллагааны үндсэн хэлбэр болох Хуралдааныг 5 удаа товлон хуралдуулж, сумын хөгжлийн бодлогын бичиг баримтыг баталжээ.
Сумын ИТХ-ын Тэргүүлэгчид 2017 онд 15 удаа хуралдаж, сумын нийгэм эдийн засгийг хөгжүүлэх болон цаг үеийн нэн шаардлагатай 39 тогтоол баталжээ. 
Орхон сумын хувьд гэмт хэргийн зөрчлийн тоо хэмжээ буурч, ГХУСАЗСЗ, Засаг дарга, Цагдаагийн хэсэг цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан тодорхой ажлуудыг тогтмол зохион байгуулж ирсэн тухай мэдээллийг ажлын хэсгийнхэнд өглөө. 
        Дархан сумын ИТХ
Дархан сумын  ИТХ-ын  хуралдааныг  4 удаа  хуралдуулж, 15 асуудлыг  хэлэлцэж шийдвэрлэсэн байна, Харин Дархан сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдааныг 2017 онд 21 удаа хуралдуулж, давхардсан тоогоор 60 гаруй асуудлыг авч хэлэлцэн 28 тогтоол баталж хэрэгжилтийг нь хангуулан ажилласан байна. 
Дархан сумын ИТХ-ын дэргэдэх Иргэний танхим нь 2017 онд 5 удаагийн нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулж, 600 орчим иргэдийн саналыг авч, холбогдох хэлтэс агентлагийн удирдлагуудад уламжлан, шийдвэрлүүлжээ.
Дархан-Уул аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Монгол Улсын хууль тогтоомжид тусгагдсан бүрэн эрх, чиг үүрэг, сумынхаа эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх талаар дэвшүүлсэн зорилтоо амжилттай хэрэгжүүлсэн сумын ИТХ-ыг тодруулдаг  уламжлалтай юм. 


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4082
2768 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%