Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

АЙМГИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ЗӨВЛӨГӨӨНӨӨР ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНТАЙ ТАНИЛЦАВ

2018-01-26

        Аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийн 2018 оны анхны зөвлөгөөн өнөөдөр /2018.01.26/ болж, аймгийн эрүүл мэндийн салбарын үйл ажиллагааны  тайланг сонсож үүрэг чиглэл өглөө.  
Тухайлбал аймгийн Эрүүл мэндийн газраас “Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ өнөөгийн байдал, цаашдын зорилт”, “Нэгдсэн эмнэлгийн тусламж үйлчилгээний өнөөгийн байдал тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх арга зам”, “Ахмад настны тусламж үйлчилгээг сайжруулах нь”, “Дархан-Уул аймгийн сүрьеэгийн өвчлөлийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ”, “Аймгийн хэмжээнд томуугийн өвчлөлийн байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ” зэрэг мэдээллүүдийг Төлөөлөгчдөд танилцуулсан юм.
Аймгийн Нэгдсэн эмнэлэг нь аймгийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу эмнэлгийн тусламж, үйлчилгээг үйлчлүүлэгчдэд чирэгдэлгүй, хүлээгдэлгүй авах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор 2017 оны 10 дугаар сараас “Шилэн эмнэлэг” дэд хөтөлбөрийг батлуулан амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд Нэгдсэн эмнэлгийн амбулаторийг бүрэн камержуулж, иргэдийн цаг завыг хэмнэх, ачааллыг зохицуулах үүднээс дугаарлалтыг цахимжуулж,  мөн /7037-1103/ утсаар болон /Emneleg.darkhan.mn/ хаягаар эмчид үзүүлэх номер дугаараа авах зэргээр шуурхай, ил тод, нээлттэй байдлыг ханган ажиллаж байна. 
Мөн Яаралтай түргэн тусламжийн тасгийн үйл ажиллагаанд ахиц дэвшил гаргаж ажилласан байна. 16:00 цагаас хойш нэмэлт машин, нэмэлт эмч ажиллуулдаг, машины хангалт сайн, парк шинэчлэл сайн хийгдсэн, бүх машинд GPS тавьсан зэрэг нь хүлээгдэлгүй шуурхай ажиллах боломжийг нэмэгдүүлж байна.
Батлагдсан төсвөөс гадна ДЭМБ, ЭМЯ, бусад төсөл хөтөлбөрүүдэд хамрагдах замаар материаллаг бааз, эмнэлгийн тоног төхөөрөмжийн хангалт, хүртээмжийг нэмэгдүүлэн ажиллаж эрүүл мэндийн тусламж үйлчилгээг түргэн шуурхай хүргэх нөхцөл нэмэгджээ. 
Мөн ӨЭМТ-д ажиллаж буй залуу эмч нараар үдээс хойш нэмэлтээр ажиллуулж, Хүүхдийн тасгийн хүлээн авах албаны  ажилд туслуулж байгаа нь ачааллыг мэдэгдэхүйц бууруулж байгаа гэв. 
Түүнчлэн Сүрьеэгийн тасагт тусгаарлах хаалга, блок үүсгэсэн, шинжилгээнд цэр авах тусгай кабин байгуулсан, агааржуулалтыг сайжруулсан нь эмэнд дасалтай сүрьеэгийн орох гарах хаалга, гудамж, заал тасаг тусгаарлагдах ач холбогдолтой юм.  
Мөн НЭМТ нь хоол сургалтын төв, симуляци төв, эрэгтэйчүүдийн өвчнөөс урьдчилан сэргийлэх кабинет, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх кабинет, охидын кабинет, судалгааны сан зэрэг олон ажлуудыг шинээр санаачилан үйл ажиллагаа нь эхлүүлсэн тухай мэдээллийг аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Батцэнгэл өгөв. 
Аймгийн ИТХ-ын Хороод Хуралдаан, Тэргүүлэгчдийн хурал, Төлөөлөгчдийн зөвлөгөөнөөр хэлэлцэх асуудлуудтай урьдчилан танилцаж, мэдээлэл сонсон, дүгнэлт гаргаж ажилладаг бөгөөд ИТХ-ын Хүний хөгжил, хөдөлмөр, нийгмийн бодлого хяналтын хорооны Төлөөлөгчид /2018.01.23/ Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, урьдчилан сэргийлэх болон оношилгоо, эмчилгээний чанар хүртээмжтэй газар дээр үзэж танилцах үеэр гаргасан дүгнэлтээ Төлөөлөгчдийн зөвлөгөөнд танилцуулсан юм. 
Тус хороо нь эрүүл мэндийн салбарын үйл ажиллагааг улам сайжруулах талаар дараах дүгнэлтийг гаргажээ. Үүнд өвчлөлөөс урьдчилан сэргийлэхийн ач холбогдлыг иргэн бүрт ойлгуулах ажлаа улам сайжруулах, өргөжүүлэх, Шилэн эмнэлэг дэд хөтөлбөрийн хүрээнд  вэбсайтаар цаг авч үйлчлүүлэх боломжийг олон нийтэд сурталчлан таниулах, сайт руу захиалга өгөх цэсийг боловсронгуй болгох, Хүүхдийн тасаг, Сэхээн амьдруулах тасгийн байр, эмнэлгийн тоног төхөөрөмжид анхаарал хандуулж ажиллах, эмнэлгийн тоног төхөөрөмж, багаж хэрэгслээс гадна техникийн дэвшил чухал боловч гадаад дотоодын сургалтад эмч мэргэжилтнүүдээ хамруулах, “Нийгмийн сэтгэл судлал”,  “Маркетингийн асуудал”, “Иргэдийн оролцоо” руу анхаарал хандуулж, менежмент хийж ажиллах,  эрүүл амьдралын 21 дадлыг хэвшүүлэх, дуудлагад явж байгаа эмч нарт энгэрийн камертай болгох зэрэг саналыг  гаргажээ.             
Мөн зөвлөгөөний үеэр Төлөөлөгчид дээрх мэдээллүүдтэй холбоотой асуулт тавьж, аймгийн Эрүүл мэндийн газрын үйл ажиллагаатай холбоотой саналаа илэрхийлэн, тодорхой заавар зөвлөмжүүдийг өглөө. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4082
2768 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%