Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

БАГИЙНХАА ӨЭМТ-ИЙН ЭМЧ СУВИЛАГЧДЫН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ СОНСЛОО

2018-01-24

     Дархан сумын 8 дугаар багаас аймгийн ИТХ-ын Төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж буй Төлөөлөгч Н.Батсайхан Гос хот өрхийн эмнэлэгийн салбар буюу 7,8 дугаар багийн өрхийн эмч, сувилагч, иргэдтэй уулзаж тулгамдаж байгаа асуудлуудыг сонслоо. Иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээг  ойртуулах зорилгоор 2017 онд 2 өрхийн эрүүл мэндийн төвийн салбарыг шинээр байгуулсаны нэг нь Дархан сумын 7, 8 дугаар багийн иргэдэд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлэх “Гос хот” өрхийн эрүүл мэндийн төвийн салбар юм. 
Тус багт ӨЭМТ-ийн салбар байгуулагдсанд иргэд тун баяртай байгаа байгаа бөгөөд Төлөөлөгч Н.Батсайхан, Д.Хүрэлчимэг, С.Батжаргал нар тус төвийн үйл ажиллагааг улам бүр сайжруулах, иргэдэд эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээг түргэн шуурхай хүргэхэд шаардлагатай тоног төхөөрөмж, ажиллах орчин нөхцлийг нэмэгдүүлэх талаар анхаарал хандуулж ажиллаж  байна. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4082
2768 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%