Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

​ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГТ УВС АЙМГИЙН ХОВД СУМЫН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ЗОЧИЛЛОО

2018-01-18

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд энэ сарын 18-ны өдөр Увс аймгийн Ховд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга н.Давааням тэргүүтэй 13 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид зочиллоо. 
Зочид Төлөөлөгчдийг Чингэлтэй дүүргийн ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэ, ИТХ-ын Тэргүүлэгч Ц.Дуламжав, Төлөөлөгч Б.Мөнхбат, Т.Идэрцагаан, Ц.Бугасүрэн, Д.Баянбат, ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Хурлын ажлын албаны дарга Ц.Алтанцацрал, ИТХ-ын Иргэний оролцоо, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Т.Уламбаяр нар хүлээн авч уулзав. Чингэлтэй дүүргийн ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэ зочид Төлөөлөгчдөд хандан Нийслэл хотын хоймор дүүрэг Чингэлтэй дүүргийг зорьж ирсэнд талархал илэрхийлж бүгдэд нь эрүүл энх, ажил үйлс нь бүтэмжтэй байхын ерөөл дэвшүүллээ. 

ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Хурлын ажлын албаны дарга Ц.Алтанцацрал  ИТХ-ын үйл ажиллагаа, зохион байгуулалт, дүүргийн ГХУСАЗСЗ-өөс авч хэрэгжүүлж байгаа ажлын явц, арга туршлага, иргэдийн оролцоог хэрхэн хангаж ажиллаж байгаа талаар мэдээлэл өгч, харилцан сайн туршлагуудаасаа хуваалцлаа. Энэ үеэр Ховд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга н.Давааням сумынхаа талаар товч танилцуулж биднийг хүлээж авч уулзан ажлын туршлагаасаа хуваалцаж байгаад талархал илэрхийлээд бид Нийслэлдээ тэргүүлэх Чингэлтэй  дүүргийн ИТХ-ын энэхүү сайн ажлын туршлага, үр дүнтэй ажлыг сумын нутаг дэвсгэрт хэрэгжүүлэх, судалсан туршлага ажлын талаар багийн ИНХ-ын дарга, Засаг дарга нарт мэдээлэл өгч, ажиллах болно гэдгээ илэрхийлсэн юм.
Уулзалтын дараа Чингэлтэй дүүргийн хүүхдийн номын өргөө, 3 дугаар хорооны Иргэний танхимын өдөр дутмын үйл ажиллагаатай танилцлаа. 






















ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%