Сумдын ИТХ-ын ажлын албаны ажилтнуудад сургалт зохион байгууллаа.
Аймгийн ИТХ-аас зохион байгуулсан сумдын ИТХ-ын ажилтнуудад зориулсан сургалт амжилттай боллоо. Уг сургалтаар аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхимын ажиллаж буй зарчим үйл ажиллагаа, Иргэний танхимаар хэлэлцэх асуудлын үндэслэл боловсруулах, хэлэлцүүлэг хэрхэн зохион байгуулах талаар мэдээлэл хийж, Булган аймгийн ИТХ-ын албан ёсны вэб сайтыг хөтлөх, хөгжүүлэх арга зүйн зөвөлгөө өгч, дадлага ажил хийлгүүллээ.