Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

​ДҮҮРГИЙН ИТХ-ААС ДЕПУТАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

2018-01-11

Монгол Улсад Үндсэн хууль батлагдсаны 26 жилийн ойг угтаж Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас дүүргийн харъяа Ардын Их Хурлын депутатуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг нэгдүгээр сарын 11-ны өдөр “Бишрэлт” рестораны хурлын танхимд зохион байгууллаа. 
Арга хэмжээнд дүүргийн ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэ, ИТХ-ын Тэргүүлэгч Б.Батхуяг, Ц.Дуламжав, Л.Баярсайхан, Н.Сайнболд, ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Хурлын ажлын албаны дарга Ц.Алтанцацрал, ИТХ-ын ажлын албаны Удирдлага зохион байгуулалтын хэлтсийн дарга Ж.Ганбат, Иргэний оролцоо, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Т.Уламбаяр болон Чингэлтэй дүүргийн ЕБС-ийн сурагчдын төлөөлөл 100 гаруй сурагчид оролцсон юм. 

Чингэлтэй дүүргийн харъяа Ардын Их Хурлын 7 Депутат байгаагаас Монгол Улсад Үндсэн хууль батлагдсаны 26 жилийн ойн тэмдэглэлт өдрийн хүндэтгэлийн үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн Ардын Их Хурлын Депутат Нацагийн Гаравсүрэн, Ардын Их Хурлын Депутат Гомбын Дэндэв, Ардын Их Хурлын Депутат Мөнхийн Шийрав нар хүрэлцэн ирж тухайн үед Үндсэн хууль батлалцаж  байх үеийн талаар дурсамж яриа өрнүүлэв. 
Дүүргийн ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэ арга хэмжээг нээж жил бүрийн Үндсэн хуулийн өдрөөр дүүргийн удирдлагууд  депутатууддаа хүндэтгэл үзүүлж, Залуу хойч үед нь тэдний хийж хэрэгжүүлж, баталж хэлэлцэж явсан хууль, дүрмийг сурталчилан таниулах ажлуудыг зохион байгуулдаг сайхан уламжлалтай гэдгийг дурдаад  өнөөдрийн арга хэмжээнд хүрэлцэн ирсэн Ардын Их Хурлын Депутатууддаа талархал илэрхийлж баяр хүргэсэн юм. 

Мөн үеэр сурагчдад Үндсэн хуулийн үнэт зүйл, үзэл баримтлалыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор сурагчдад “Үндсэн хуулийн мөн чанар, үзэл баримтлал”-ын видео танилцуулга үзүүлж, Ардын Их Хурлын Депутатуудаас асуулт асууж харилцан ярилцав. 















ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%