Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

Дархан-Уул аймагт нийтдээ 39-н Сууц өмчлөгчдийн холбоо үйл ажиллагаа явуулж байна

2018-01-10

Дархан-Уул аймгийн хэмжээнд нийтдээ 39-н Сууц өмчлөгчдийн холбоо үйл ажиллагаа явуулдаг бөгөөд тэд  /2018.1.9/ аймгийн Засаг даргын орлогч Т.Ганболд, Захирагчийн албаны дарга Э.Равжаадэлгэрэх нартай уулзалт хийлээ. Өнгөрсөн 2017 онд Аймгийн Засаг даргын өгсөн үүрэг чиглэлийн дагуу 10 дугаар сарын 21, 22, 28, 29-ны өдрүүдэд нийт 12 багийн 35 Сууц Өмчлөгчдийн Холбоод тайлангийн хурлаа зохион явуулж 20 СӨХ-дын Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөлийг шинээр байгуулжээ. Тус хурлаар иргэд оршин суугчид дараах санал хүсэлтийг гаргасан байна. Орцны өдөр тутмын цэвэрлэгээ, инженерийн шугам сүлжээний засвар үйлчилгээ, дээврийн засварын ажил, орцны засвар, гэрэлтүүлэг, зоорины давхрын цэвэрлэгээ, шавж устгал, ариутгал халдваргүйтгэл, кодтой хаалга, ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбайны хашааг засварлах, орцны үйлчлэгчтэй болох, хөршийн холбоог сэргээх, байрны гадна цэвэрлэгээ, шарилж, том хогны савтай болох, хог ачилтыг өнжөөд ачуулах, 2018 онд хийх ажлын төлөвлөгөөг Салбар зөвлөл батлах, төлөвлөгөөний хэрэгжилтийг улирал бүр тайлагнах, цас цэвэрлэгээний ажлыг эрчимжүүлэх хэрэгтэйг оршин суугчид хүссэн бөгөөд энэхүү иргэдээс ирсэн санал хүсэлтийг хэрхэн биелүүлсэн талаар танилцууллаа. Муур нохой устгал тайлангаа ирүүлээгүй 12 СӨХ, Цас цэвэрлэгээг тогтмолжуулаагүй, зоорь, шитьний өрөөний судалгаа ирүүлээгүй 19-н СӨХ, Хувийн хэрэг хөтлөлтийг тогтмолжуулаагүй зэрэг ажлуудыг хийж хэрэгжүүлээгүй байна. Иймд иргэдээс ирсэн санал хүсэлтийг ажил хэрэг болгох өөрсдийн хийсэн ажлынхаа тайланг сар бүр аймгийн Захирагчийн албанд ирүүлэхийн зэрэгцээ оршин суугчдадаа тайлагнаж байх, нэгдсэн цахим сайттай болж түүгээрээ оршин суугчдаас санал авах, муур нохой устгалыг холбогдох газартай хамтран явуулах, орон сууцны ойр орчмыг цэвэрлэж цас мөсийг байнга арилгаж байх хэрэгтэйг дахин үүрэг болголоо.  

Эх сурвалж: МТА

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4195
2881 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%