Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

Цэргийн шинэчилсэн тоо бүртгэл 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл явагдана

2018-01-09

Дархан-Уул аймгийн Засаг даргын 2017 оны 475 дугаар захирамжийн дагуу 2018 оны 1 дүгээр сарын 4-нөөс 22-ны өдрийг дуустал цэргийн бэлтгэл үүрэгтэн офицеруудын бүртгэлийн үйл ажиллагаа баг тус бүр дээр явагдаж байна. Цэргийн бүртгэлд хамрагдах иргэн дараах үүргийг хүлээнэ. Нутгийн захиргааны анхан шатны нэгж /баг, хороо/-ийн байранд тогтоосон хугацаанд ирж цэргийн бүртгэлд хамрагдах, Цэргийн үүрэгтний үнэмлэхийг хаяж, үрэгдүүлэхгүй байх, хаяж үүрэгдүүлсэн тохиолдолд нөхөж авах, цэрэг татлагын үеэр гурван сараас дээш хугацаагаар гадаад улсад зорчих бол энэ тухайгаа мэдэгдэх, өөр газар шилжин суурьших тохиолдолд тухайн оршин суугаа газрынхаа цэргийн бүртгэлээс хасуулж, шилжин очсон газраа цэргийн бүртгэлд бүртгүүлэх үүрэгтэй ажээ. Цэргийн албаны тухай хуулийн 16.1-д заасан үндэслэлээр цэргийн жинхэнэ алба хааж байгаа, ял эдэлж байгаа иргэд чөлөөлөгдөх аж. Цэргийн бэлтгэл алба хаах насны иргэн жил бүр цэргийн бүртгэлд бүртгүүлж, цэргийн үүрэгтний үнэмлэхэд тэмдэглэл хийлгэх бөгөөд шинэчилсэн тоо бүртгэлд хамрагдаагүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 15.17 дахь зүйлийн 3 дахь заалтын дагуу 100.000 төгрөгөөр торгох арга хэмжээ авагдах юм байна. Иймд цэргийн шинэчилсэн тоо бүртгэлдээ идэвхтэй хамрагдахыг уриалж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%