Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах ажиллагааг төлөвлөх, тайлагнах журам шинэчлэгджээ

2018-01-08

Монгол улсын Засгийн газрын 2017 оны 337 дугаар тогтоолыг үндэслэн Сангийн сайдын 2017 оны 363 дугаар тушаалаар төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг төлөвлөх, тайлагнах журам шинэчлэн батлагджээ. Энэхүү журмын дагуу төсвийн ерөнхийлөн захирагч нар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 49.5 дахь хэсэгт заасны дагуу 2017 онд худалдан авсан бараа, ажил, үйлчилгээний тайланг ирүүлэхдээ багцын бүх төсөвт байгууллага болон харьяа 50 буюу түүнээс дээш хувийн төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой аж ахуй нэгжүүдийн тайланг бүрэн нэгтгэж журамд заасны дагуу боловсруулан 2018 оны 01 дүгээр сарын 15-ний дотор тайлагнахыг үүрэг болгожээ. Аймгийн Орон нутгийн өмчийн албанаас орон нутгийн өмчит болон төсөвт 88  байгууллагын удирдлагуудыг хамруулсан сургалтыг аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд зохион явууллаа. Сургалтаар 2017 оны худалдан авах ажиллагааны тайлан, 2018 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөөг хэрхэн боловсруулах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, байгууллагууд эзэмшлийн газраа үнэлгээжүүлэн баланст тусгах чиглэлээр заавар зөвлөгөө өгсөн байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%