Булган аймгийн Шинэ жилийн ёслолын арга хэмжээ боллоо.
Өнөөдөр Булган аймгийн Шинэ жилийн ёслолын арга хэмжээ Булган сумын МСҮТ-ын зааланд зохион байгуулагдаж аймгийн Засаг дарга З.Батзориг нээж, оны шилдэгүүдээ шалгарууллаа. Мөн Монгол улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 87 дугаар зарлигаар орон нутгийнхаа хөгжлийн төлөө үнэтэй хувь нэмэр оруулсныг үнэлж төрийн одон, медалиар шагнасныг аймгийн ИТХ-ын дарга М.Оюунбат, Засаг дарга З.Батзориг нар гардууллаа. Шинэ оны азтангаа шалгаруулж азын сугалаа суглууллаа.