Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

​ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 4-Р ХОРОО ИРГЭНИЙ ТАНХИМЫН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

2017-12-28

Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага, Чингэлтэй дүүрэг үүсч хөгжсөний 25 жилийн ойн хүрээнд дүүрэг орон нутгаас дэвшүүлсэн бодлого зорилтыг хэрэгжүүлэхэд иргэдийн оролцоог хангах, танхимын тасралтгүй тогтвортой үйл ажиллагааг бэхжүүлэх зорилгоор Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газрын дэмжлэгтэйгээр дүүргийн 4 дүгээр хорооны Иргэний танхимыг байгуулан өнөөдөр нээлтээ хийлээ.

Нээлтэд Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Хурлын ажлын албаны дарга Ц.Алтанцацрал, ИТХ-ын Иргэний оролцоо, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Т.Уламбаяр, Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж, 4 дүгээр хорооны Иргэдийн Нийтийн Хурлын дарга Т.Найдан, 4-р хорооны Засаг дарга С.Отгонсүрэн, хороодын ИНХ-ын дарга, Иргэний танхимын ажилтнууд, тус хорооны иргэдийн төлөөлөл оролцов. 

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ арга хэмжээг  нээж хэлсэн үгэндээ иргэд та бүхэндээ Төрийн бүх шатны үйлчилгээг нэг дороос авах, иргэдийнхээ ая тухтай орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор дүүргийн ИТХ, Засаг даргын Тамгын газраас олон ажил хийж байна. Эдгээрийн нэг нь өнгөрсөн жилүүдэд 19 хороо цогцолбор байртай болсон, иргэний оролцоог дэмжих чиглэлээр бүх хороод Иргэний танхимтай болж үйл ажиллагаа нь жигдрээд явж байна. 
Чингэлтэй дүүргийнхээ 170 гаруй мянган иргэдтэйгээ цаашид хийж хэрэгжүүлэх хорооныхоо нутаг дэвсгэрт өөрсдийн аятай тухтай аюулгүй орчинг бүрдүүлэх талаар хамтарч ажиллах болно гэдгийг онцолж байлаа. 
Мөн үеэр уригдан ирсэн зочид, Төлөөлөгчид 4 дүгээр хорооны хамт олонд баяр хүргэж цаашдын ажилд нь амжилт хүсч дурсгалын зүйл гардуулж дүүргийн Соёлын төвийн уран бүтээлчид ая дууны дээж өргөн барив. 

















ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%