Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

​ОЛОН УЛСЫН МАТЕМАТИКИЙН АНХДУГААР УРАЛДААНД БНХАУ-ын ЭРЭЭН ХОТООС ОРОЛЦСОН СУРАГЧДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

2017-12-28

Тусгаар тогтнолоо сэргээн тогтоосны ойд зориулсан олон улсын математикийн анхдугаар уралдаан энэ сарын 16, 17, 18-ны өдрүүдэд болж өнгөрлөө. Тус олимпиадыг Олонлог академитай хамтран дүүргийн Засаг даргын Тамгын газраас амжилттай зохион байгууллаа. Энэхүү уралдаан нь УИХ-ын гишүүн Д.Ганболдын дэмжлэгтэйгээр анх удаа олон улсын хэмжээнд зохион байгуулж буйгаараа онцлогтой юм.

Олимпиадад хамтын ажиллагаат хот дүүргүүдээс урилгаар 6-12 дугаар ангийн 120 гаруй сурагч оролцсоноос дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын гадаад хамтын ажиллагааны хүрээнд урилгаар БНХАУ-ын Эрээн хотын 1 дүгээр сургуулийн багш Б.Түвшингээр ахлуулсан есдүгээр ангийн сурагч Шү Хао, аравдугаар ангийн сурагч Ген Руй, Хан Чи нар амжилттай оролцлоо.
Дүүргийн ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэ Б.Түвшингээр ахлуулсан сурагчдыг хүлээн авч уулзан баяр хүргэж сурагчдад сурлагын өндөр амжилт хүсч гарын бэлэг гардуулав.
Тус олимпиад цаашид уламжлал болон зохион байгуулагдах бөгөөд Эрээн хотын I сургуулийн багш Б.Түвшин дараа жил илүү өргөн бүрэлдэхүүнтэй оролцоно гээд дүүргийн ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэд хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийллээ. 





ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5044
3636 / 72%
883 / 18%
254 / 5%
271 / 5%