Дархан-Уул аймгийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт эмнэлгийн тусламж үйлчилгээг үйлчлүүлэгчдэд чирэгдэлгүй, хүлээгдэлгүй үзүүлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилтыг дэвшүүлсэн. Тус зорилтын хүрээнд “Шилэн эмнэлэг” төслийг хэрэгжүүлж байна. Төсөл 9 дүгээр сар хэрэгжиж эхэлсэн бол 12 дугаар сарын 21 ны өдөр 2 дах шат нээлтээ хийв. Эхний ээлжид Нэгдсэн эмнэлгийн амбулаторийг бүрэн хэмжээнд камержуулж иргэдийн цаг завыг хэмнэн оочир, дугаарлалтыг цахимжуулж /7037-1103/ утсаар болон /emneleg.darkhan.mn/ хаягаар эмчид үзүүлэх номер дугаараа авах, хил тод нээлттэй байдлыг хангасан байна. Харин 2 дахь шатанд Түргэн тусламжийн 103-ийн үйл ажиллагааг хөнгөвчилж дуудлагын 12 автомашинаас 10 машинд нь gps аппарат суурилуулжээ. Энэхүү gps-ийг авто машинуудад суурилуулснаар тухайн дуудлагын авто машин хаана, ямар хурдтай хаана явж байгааг хянах бүрэн боломжтой болж байгаараа онцлог юм. Өнөөдрийн байдлаар Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн 103 дуудлагын утсанд өдөрт 90-100 дуудлага ирдэг. Дуудлагын дийлэнх хувийг томуугийн өвчлөл, даралт, зүрх, авто ослын дуудлага эзэлж байгаа юм байна.