Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ОРДНЫ БАРИЛГЫГ 1991 ОНЫ ШИЛДЭГ БАРИЛГААР АЛДАРШУУЛЖ ХҮНДЭТГЭЛИЙН САМБАР БАЙРЛУУЛЛАА

2017-12-22

Дархан-Уул аймгийн Эмэгтэйчүүдийн холбоо үүсч хөгжсөний 55 жилийн ой, эмэгтэйчүүдийн ордон байгуулагдсаны түүхт 30 жилийн ой тохиож шат дараатайгаар тэмдэглэн өнгөрүүлж байна. Өнгөрсөн 10 дугаар сард “Хайр дүүрэн гар” уриан дор 55 бүтээлч ажлыг өрнүүлсэн бол 12 дугаар сарын 17-ны өдөр Монгол улсад анх удаа эмэгтэйчүүдийн ордон барьж байгуулагдсаны 30 жилийг тэмдэглэн өнгөрүүллээ.

Монголын архитекторуудын эвлэлээс 1991 онд орон нутгийн шилдэг барилгаар Эмэгтэйчүүдийн ордоны барилгыг тодруулсан байна. Үүний хүрээнд эмэгтэйчүүдийн ордоны барилгын хананд шилдэг барилгын хүндэтгэлийн самбар байрлуулах ёслолын ажиллагааг хамтад нь тэмдэглэв. Дархан хотыг бүтээн байгуулах нөр их үйлсэд гар бие оролцон, итгэл зүтгэл, хүсэл тэмүүлэл, эрч хүчээ зориулан ажиллаж Эмэгтэйчүүдийн ордныг барьж байгуулах ажлыг санаачлан 1987 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн Хөдөлмөрийн хамт олны бүтээлч санаачилгыг дэмжих тухай Дархан хотын намын хорооны товчооны 88 дугаар тогтоолыг үндэслэн барьж байгуулах ажлыг гардан хийсэн ахмад үе Дархан-Уул аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга асан Мэндбаярын Энхмандахын үүрэг оролцоо чухал юм.

Эрдэм боловсрол, Эрч хүч, Эв нэгдэл = Хамтын хүч гэсэн уриатай ажилладаг Дархан-Уул аймгийн Эмэгтэйчүүд маань ойн баярын хүрээнд маш олон ажлуудыг амжилттай зохион байгуулжээ. 1987 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Дарханчуудынхаа хандив тусламжаар эмэгтэйчүүдийн ордон сүндэрлэн боссон байна. Энэ сайхан үйл явдлыг тохиолдуулан Эмэгтэйчүүдийн ордонг анх барьж байгуулахад санаачлан ажилласан үе үеийн удирдлагууд болон ордонг барихад гар бие оролцсон барилгачид, засал чимглэл хийсэн барилга үйлдвэрийн нэгдлийн ажилчид, барилгын техникумын багш, оюутнууд, аймгийн удирдлагууд урилгаар оролцжээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%