Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

Цагдаагийн хэсгийн байцаагч нарт тоног төхөөрөмж гардуулан өгөв

2017-12-21

“Амгалан Дархан-3” хөтөлбөрийн хүрээнд аймгийн Цагдаагийн газрын 18 хэсгийн байцаагч тус бүрд Дархан сумын ОНХС-ийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа хөтөлбөр, төслийн хүрээнд нийт 33,8 сая төгрөгийн техник, тоног төхөөрөмжийг өнөөдөр 2017.12.21 ны өдөр хэсгийн байцаагч нарт хүлээлгэн өглөө. Зөөврийн компьютер, принтер, проектор, богино долгионы радио станц, энгэрийн камертай болсноор нийгмийн хэв журмыг сахин хамгаалах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх гээд өдөр тутмын ажил үүргээ илүү түргэн шуурхай гүйцэтгэх боломжтой болж байгааг хэсгийн байцаагч нар онцлон хэлж байв. Хөтөлбөрийн хүрээнд гэмт хэрэг хамгийн их гардаг төмөр замын хэсэгт цагдаагийн хяналтыг байнгын ажиллагаатай байхад нь зориулж постыг / ажлын байрыг / ч мөн хүлээлгэн өгчээ.

Хэсгийн байцаагч нарт олгож буй нэн шаардлагатай тоног төхөөрөмж, техник хэрэгслийг багийн нутаг дэвсгэрт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах, гэмт хэрэгтэй тэмцэх, гэмт хэрэг, зөрчлийн мэдээг тодорхой болгох, түүнд үндэслэн гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг тогтоож, тодорхой ажлууд зохион байгуулж, гэмт хэргийг бууруулахад чухал дэмжлэг болно гэдэгт бүрэн итгэлтэй байгааг Дархан сумын ИТХ-ын дарга бөгөөд ГХУСАЗЗ-ийн дарга Ж.Балжинням тэмдэглэн хэллээ.

Сумын Хурал, Засаг даргаас хэсгийн байцаагч нарыг ямагт дэмжиж ажиллах болно. 2018 онд сум, багийн нутаг дэвсгэрт гэмт хэргийн гаралтыг бууруулж, илүү амгалан тайван орчин бүрдүүлэхийн төлөө хамтран ажиллахыг уриаллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%