Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН АЛБАН КОНТОР /НУТГИЙН УДИРДЛАГЫН ОРДОН 1, 2-Р БАЙР/-ЫН ХАРУУЛ ХАМГААЛАЛТЫН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАГДЛАА

2017-12-20

Сонгон шалгаруулалтын нэр: Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын албан контор /нутгийн удирдлагын ордон 1, 2-р байр/-ын харуул хамгаалалтыг сонгон шалгаруулах тухай.

Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах эцсийн хугацаа: 2018 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 10.00 цагт

Материал хүлээн авах хаяг: Орон нутгийн өмчийн газар /Дархан-Уул аймгийн ЗДТГ-ын 101 тоот өрөө/

Материал нээх хугацаа, хаяг: 2018 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 11.00 цагт, Дархан-Уул аймгийн ЗДТГ-ын 101 тоот өрөө

Сонгон шалгаруулалтанд оролцогч нь дараах шаардлагуудыг хангасан байна. Үүнд:

  • 1.Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /иргэний хувьд цахим үнэмлэх/, эрх бүхий байгууллагаас олгосон үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл /Харуул хамгаалалт эрхлэх/
  • 2.Үйл ажиллагааны нэгдсэн танилцуулга /Өмнө нь хийж гүйцэтгэж байсан ажлын талаар/
  • 3.Санхүүгийн тайлан 2016 он.
  • 4.Татвар, Нийгмийн даатгал, Шүүхийн шийдвэрт өр, төлбөргүй болох тухай тодорхойлолт.
  • 5.Дохиоллын системийг хянах 24 цагийн үйл ажиллагаатай удирдлагын төв, шуурхай бүлэгтэй байх.
  • 6.Барилгын дотор монтажид угсралт, галын дохиоллын систем, камерын систем угсран суурьлуулах тусгай зөвшөөрөлтэй байх.
  • 7.Дохио мэдээллийг а. Радио долгионоор
  • б. АТС-ын шугамаар
  • в. GSM-ээр хүлээн авдаг, дамжуулдаг байх.

8. Хамгаалалтыг: а. Биечилсэн хамгаалалт

б. Дохиоллын хамгаалалт

в. Камерын хамгаалалт төрлүүдээр хийдэг байх.

9. Цагдаагийн ерөнхий газрын дэргэдэх “Бүртгэл хяналтын төв”-ийн зөвшөөрөлтэй байх.

10. Хамгаалагч нар сургалтад хамрагдсан байх.

Жич: Нутгийн удирдлагын ордон буюу 1-р байрны биечилсэн хамгаалалт жилийн 16,038,000 төгрөг

Нутгийн удирдлагын ордон буюу 2-р байрны дохиоллын хамгаалалт жилийн 3,600,000 төгрөг байна.

Материалыг зарласан хугацаанд, битүүмжилсэн хэлбэрээр, оролцох байгууллагын нэр, өөрийн аж ахуйн нэгжийн нэр тус бүрийг тодорхой бичиж ирүүлнэ үү.

https://www.facebook.com/OmchiinGazar/ Холбоо барих утас 7037-0144

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%