Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

"ҮНДСЭН ТОСГОН”-Ы ДАХИН ТӨЛӨВЛӨЛТИЙН АЖЛЫН ХЭСГИЙНХЭН ОРШИН СУУГЧИДТАЙ УУЛЗЛАА

2017-12-18

Дархан хотын анхны барилгуудын нэг болох үндсэн тосгоны брак байрууд нь 1960-1969 онуудад баригдсан бөгөөд эдгээр байрыг эдэлгээ даах боломжгүй, хүн амьдрах нөхцөлгүй, аюултай орчин бүрдсэн дүгнэлтийг Мэргэжлийн хяналтын газраас гаргажээ. Энэ хүрээнд Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар “Ашиглалтын шаардлага хангахгүй болсон орон сууцны барилгыг дахин төлөвлөн барилгажуулах тухай” асуудлыг хэлэлцэж, үндсэн тосгон буюу Дархан сумын 4 дүгээр багийн 2-5 дугаар брак байрууд, 5 дугаар багийн 42, 43, 46-49, 50, 6 дугаар багийн 56-63 дугаар брак байрууд буюу нийт 19 ширхэг брак байруудыг дахин төлөвлөлтөд оруулахаар шийдвэрлэж, тогтоол гаргаж аймгийн Засаг даргын захирамжаар 17-н хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Өнөөдөр /2017.12.17/ тус ажлын хэсгийнхэн оршин суугчидтай уулзалт хийж харилцан санал солилцлоо. Эхний ээлжид 3-н брак байрыг дахин төлөвлөлтөд оруулахаар болжээ. Дахин төлөвлөлт хийх төлөвлөгөөний дагуу төслийн эхний шатанд хийгдсэн зөвшилцлийн загвар зургийг үндэслэн барилга байгууламжийн иж бүрэн зураг төслийг тусгай зөвшөөрөлтэй байгууллагаар хийлгэж улсын магадлалаар баталгаажуулах, батлагдсан төсөл хэрэгжүүлэх төлөвлөгөөний дагуу барилга угсралтын ажлыг эхлүүлж графикийн дагуу гүйцэтгэн ашиглалтад оруулах ажээ. Оршин суугчид брак байраа орчин үеийн шийдэлтэй тохилог орчинтой байраар сольж байгаадаа баяртай байлаа.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4085
2771 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%