Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

“ЭРХЭЭ МЭДЬЕ” МЭТГЭЛЦЭЭНИЙ АВАРГУУД ТОДОРЛОО

2017-12-12

Чингэлтэй дүүргийн ИТХ-ын Эрх зүй, нутгийн удирдлагын хорооны гишүүдээс санаачлан Олон улсын хүний эрхийн өдрийг тохиолдуулан өсвөр үе, залуучуудын хүний эрхийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, эрхээ мэдэх, хамгаалах, бусдын эрхийг хүндэтгэх үзлийг нэмэгдүүлэх, тэдний дунд хүний эрхийн талаар тулгамдаж буй асуудлуудыг нээн илрүүлэх, гэмт хэрэг, эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх үйлсэд санаа бодлыг нь тусгах зорилгоор дүүргийн Ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдын дунд “Эрхээ мэдье” сэдэвт дүүргийн аварга шалгаруулах мэтгэлцээн тэмцээнийг амжилттай зохион байгууллаа. 
Тэмцээнд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрладаг ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн 18 баг оролцож оюун ухаан мэдлэг чадвараа сорин мэтгэлцлээ. Аварга шаргаруулах цомын төлөөх тэмцээнийг Монголын Карл попперийн мэтгэлцээний нийгэмлэгийн гишүүд шүүж аваргыг шаргаруулсан юм. 
Шагналт байранд 50 дугаар сургуулийн “Итгэл” багийн Б.Бат-Эрдэнэ, Ш.Өнөболд, Б.Сарнай Гутгаар байранд 17 дугаар сургуулийн “Пифагор” багийн Б.Эрдэнэбат, С.Энхцэцэг, С.Энхчимэг, дэд байранд 24 дүгээр сургуулийн “Судартан детос” багийн Б.Өсөх-Эрдэнэ, Э.Бат-луу, Б.Төгөлдөр, Тэргүүн байранд 5 дугаар сургуулийн Партизан багийн Г.Цэцэгсайхан, М.Жавзандулам, О.Хаш-Эрдэнэ нар шалгарлаа.
Шагналыг дүүргийн ИТХ-ын Эрх зүй, нутгийн удирдлагын хорооны дарга Д.Ядамжав, хорооны гишүүн Төлөөлөгч Ц.Бугасүрэн, Л.Ариунтуяа, Д.Мөнхчулуун, ИТХ-ын МАН-ын бүлгийн дарга С.Амарбаясгалан, АН-ын бүлгийн дарга Б.Батхуяг, ИТХ-ын ажлын албаны дарга Ц.Алтанцацрал, УЗБХ-ийн дарга Ж.Ганбат нар гардуулж тэмцээнд оролцсон нийт багийн  гишүүдэд баяр хүргэж, амжилт хүсэв. 



















ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%