Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

Д.БАТЛУТ: ӨНӨӨДӨР ЭРДЭНЭТ ХОТЫН БАХАРХЛЫН ӨДӨР ЮМ

2017-12-11

  Өнөөдөр тохиож буй /12.11/ “Эрдэнэт хотын өдөр”-ийн Баярын хурал, хүндэтгэлийн үйл ажиллагаа боллоо. Уг хуралд аймгийн болон “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн удирдлагууд, үе үеийн Засаг дарга нар, ОХУ-ын Буриад Улсын Улаан Үүд хотын зочид төлөөлөгчид, анхдагчид болон Эрдэнэт хотын иргэд оролцлоо. Хуралдааны эхэнд аймгийн Засаг дарга илтгэл танилцуулж нийт иргэддээ “Эрдэнэт хотын өдөр”-ийн мэнд дэвшүүлсэн юм. Тэрээр илтгэлдээ “Эрдэнэт хотын өдөр бол Орхончууд, Эрдэнэтчүүд бид 40 гаруй жилийн түүхийн ололт амжилт, алдаа оноогоо дүгнэх, ирээдүйд хийх ажлаа төлөвлөх, хүүхэд, залуучууддаа болон олон нийтэд Эрдэнэт хотынхоо бахархал, онцлог, түүхийг хүргэх, Эрдэнэт хотоо сурталчлах бахархлын өдөр юм” хэмээн онцлон хэллээ.

   Баярын хурлын үеэр Засгийн газар, АИТХ болон Засаг даргын нэрэмжит шагналыг 29 хүртлээ. Тухайлбал, Монгол Улсын Засгийн газрын шагналыг Эрдэнэт хотын анхдагч Ж.Гэрэлмаа, М.Тунгалаг, Д.Толя, С.Гарамгай, Д.Чимэддорж нар хүртсэн юм. Мөн аймгийн ИТХ-ын шагналаар 8, Засаг даргын нэрэмжит шагналаар 16 хүн шагнагдлаа.
   Дашрамд дурдахад, 1975 оны 12-р сарын 11-нд Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн зарлигаар Булган аймгийн Эрдэнэт хороог 1976 оны нэгдүгээр сарын 1-ээс эхлэн улсын харьяалалтай хот болгох шийдвэр гарсан түүхтэй. Эрдэнэт "Хотын өдөр”-ийг жил бүрийн 12-р сарын 11-нд ёслол төгөлдөр тэмдэглэж байх шийдвэрийг 2017 оны 10 дугаар сарын 27-ны аймгийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдааны  08/01 дүгээр тогтоолоор гарсан юм.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4268
2946 / 69%
830 / 19%
244 / 6%
248 / 6%