Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

ЭРДЭНЭТ ХОТЫН ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН НИЙГМИЙН ДЭМЖЛЭГИЙН САНГИЙН БАТЛАМЖИЙГ ГАРДУУЛЛАА

2017-12-11

   Эрдэнэт хотын өдрийг анх удаа тэмдэглэж байна. Аймгийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр бүхэллээ “Аз жаргалтай иргэд” тодотголын дор нийт 116 зорилт бүхий 302 арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлж, хүний хөгжилд чиглэгдэж байна.

   “Эмч”, “Багш” дэд хөтөлбөрүүдийн хүрээнд тухайн салбарын ажилтан ажиллагсдад Нийгмийн дэмжлэг үзүүлэх сан байгуулагдан 2017 оны орон нутгийн төсөвт 60 орчим сая төгрөг тусган боловсрол, эрүүл мэндийн салбарын ажилтнуудыг эрүүл мэндийн үзлэгт хамруулах, мэргэжил дээшлүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх, бусад орны боловсрол, эрүүл мэндийн байгууллагуудаас туршлага судлах, орон байрны нөхцөл сайжруулах зэрэгт нь зориулагдах юм. Нийгмийн дэмжлэгийн санд хамрагдсан ажилтнуудын батламжийг нь Орхон аймгийн ЗДТГ-ын Ёслол, хүндэтгэлийн өргөөнд гардуулан өгөх ёслол өнөөдөр боллоо.

   Энэ ёслолд Орхон аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, Орхон аймгийн Засаг дарга бөгөөд Эрдэнэт хотын захирагч Д.Батлут, Орхон аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал, ЗДТГ-ын дарга Д.Соёлчхүү, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга А.Бумансор, Баян-Өндөр сумын ИТХ-ын дарга Б.Баасансүрэн нар оролцож батламжийг гардууллаа.

Энэ удаагийн нийгмийн дэмжлэгийн сангаас боловсролын салбарын 37 ажилтан, эрүүл мэндийн салбарын 53 ажилтан дэмжлэг хүртлээ. Эдгээр хүмүүсээс боловсролын салбарын ажиллагсад 300-700 мянга, эрүүл мэндийн салбарын ажиллагсад 500 мянгаас 1 сая төгрөгийн дэмжлэг авсан юм. 

Мөн энэ үеэр Эрдэнэт хотын өдрийг тохиолдуулан зарласан “Миний эрдэнэт” сэдэвт эсээ бичвэр, гар зургийн уралдаанд шалгарсан сурагчдын шагналыг мөн гардуулан өглөө.

"НИЙГМИЙН ДЭМЖЛЭГИЙН САН" нь журмынхаа дагуу улирал бүрт хуралдаж байх бөгөөд 2018 онд Нийгмийн дэмжлэгийн санг 100 орчим сая төгрөг болгон нэмэгдүүлэх юм. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4268
2946 / 69%
830 / 19%
244 / 6%
248 / 6%