Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

Иргэдийг түр ажлын байраар хангав

2017-12-08

Нийтийг хамарсан ажлын хүрээнд Дархан сумын ЗДТГ, ХХҮГ хамтран Дархан сумын 1-16, Өргөө багуудын нийтийн эзэмшлийн зам талбайн цас мөсийг цэвэрлэх ажлыг зохион байгуулж байна. Уг ажилд зорилтод өрхийн 240 иргэнийг хамруулан түр ажлын байраар хангаж байгаа юм.


Иргэд энэ сарын 06-09-ны өдрүүдэд 3 хоног ажиллах бөгөөд нэг иргэнийг 75600 төгрөгөөр цалинжуулах аж. Халтиргаа гулгаа ихсэж байгаа энэ үед нийтийн эзэмшлийн зам талбайн цас, мөсийг цэвэрлэснээр иргэдийг унаж бэртэх, хорооллын дотор авто машины осол аваар гарахаас урьдчилан сэргийлэхээс гадна тодорхой эрхэлсэн ажилгүй иргэдийг уг ажилд хамруулж байгаагаараа ач холбогдолтой юм.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%