Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

ДАРХАН СУМЫН ИТХ-ЫН 7 ДАХЬ УДААГИЙН СОНГУУЛИЙН ЭЭЛЖИТ 5 ДУГААР ХУРАЛДААНЫ ТӨГСГӨЛД ХЭЛСЭН ҮГ

2017-12-08

Эрхэм хүндэт Төлөөлөгчид өө
Хүндэт зочид оо

      Хуралдаан төлөвлөсөн асуудлуудаа бүрэн хэлэлцэж шийдвэрлэлээ. Хуралдааны шийдвэрийг иргэд, олон нийтэд хүргэж сурталчлахыг Төлөөлөгчид, сум, багийн Засаг дарга, ИНХ-ын дарга нарт үүрэг болгож байна.

     Өмнөх хуралдаануудын эхэнд хэлж ярьсан зүйлүүд нь сумын ИТХ-ын Төлөөлөгчид, сум, багийн Засаг дарга, Хурал, Засаг даргын ажлын албаны дарга, мэргэжилтнүүдэд хандаж, та бүхний ажил, үйл ажиллагаанд санаа, сэдэл өгөх зорилго агуулсан юм.

      Хөрөнгө оруулалт шаардсан бүтээн байгуулалтын ажлуудаас гадна иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, тухайлбал хогны менежментийг сайжруулах, хотын соёлыг төвөвшүүлэхэд орон нутагт дүрэм, журмаар зохицуулах асуудлууд олон байна. Шинээр болон шинэчлэн батлагдсан хууль, тогтоомжуудыг сайтар судалж, бидний зүгээс хэрхэн ажиллах боломж байгааг олж харах нь зүйтэй. Мэдээж бидний гаргах хэм хэмжээ тогтоосон акт нь нийгмийн харилцааны тодорхой асуудлыг зохицуулсан, холбогдох хууль, дүрэм журамд нийцсэн байх ёстой.

Энэ ажилд Дархан сумын ИТХ-ын Хороод, Төлөөлөгчид, сум, багийн Засаг дарга нар иргэдийн санаа бодол дээр тулгуурлан, санаачлага гаргах хэрэгтэй байна. Та бид хэдийгээр иргэдийн эрх ашиг, орон нутгийн хөгжлийн төлөө хичээн ажиллаж байгаа ч Хурлын болон Тэргүүлэгчдийн хуралдаанаараа тогтсон хэдэн асуудлаа хэлэлцэхээс хэтрэхгүй байна. Иймд 2018 онд Хурлаас гарах шийдвэр нь орон нутгийн амьдралын тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чухал нөлөө үзүүлсэн байх талаар анхаарч ажиллах болно.

   Иргэдийн нийтлэг эрх ашгийг илэрхийлэн хамгаалах, орон нутгийн хөгжлийг түргэтгэх, хотын иргэнийг төлөвшүүлэхэд оруулах үүрэг хариуцлагаа ухамсарлан ажиллахыг нийт Төлөөлөгчид, сум, багийн удирдлагуудад уриалж байна.

    Дархан сумын ИТХ-ын Төлөөлөгчид, сум, багийн удирдлагууд, нийт төрийн албан хаагчид Та бүхэнд эрүүл энх, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөхийн ялдамд Дархан сумын 2018 онд дэвшүүлсэн зорилтоо хэрэгжүүлэн биелүүлэх үйлст нь амжилт хүсье.


    

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%