Одоо Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд Засаг захиргааны анхан шатны нэгж болох багаас иргэдэд үзүүлж буй төрийн үйлчилгээг шуурхай хүргэх, чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, багийн Засаг даргын үйл ажиллагааг идэвхжүүлэх, мэдлэг чадварыг дээшлүүлэх, аймаг орон нутгийн бодлого, зорилтыг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллах зорилготой “ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ-БАГИЙН ЗАСАГ ДАРГА” сэдэвт сургалт болж байна. Аймгийн ЗДТГазраас Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Манлайлал, удирдлага хөгжлийн академитай хамтран зохион байгуулж байгаа сургалтанд 17 сумын Засаг дарга, ЗДТГ-ын дарга, 56 багийн Засаг дарга нар хамрагдаж байна.
