Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

“Ногоон хөгжил-Тогтвортой хөгжлийн үндэс” сэдэвт сарын аяны нээлт боллоо

2017-10-04

  Аймгийн ИТХ-ын Байгаль орчин, хөдөө аж ахуйн хөгжлийн хороо “Ногоон хөгжил-Тогтвортой хөгжлийн үндэс” сэдэвт сарын аяны нээлтээ хийж аяны нэрэмжит туг, дэвтэрийг аймгийн БОАЖГ, ХХААГ, Жаргалант сумын ЗДТГ, Баян-Өндөр сумын ЗДТГ зэрэг хамтран оролцох байгууллагуудын удирдлага, төлөөлөлд гардууллаа.

   “Ногоон хөгжил-Тогтвортой хөгжлийн үндэс” сэдэвт сарын аян 2017 оны 10 дугаар сарын 04 өдрөөс 31 өдөр хүртэл явагдах ба тус аяны хүрээнд бүх нийтээр мод тарих намрын ажлыг эхлүүлж, орон нутагт үйлдвэрлэсэн экологийн цэвэр бараа бүтээгдэхүүнийг худалдан авч хэвших уриалга гарган, ногоон хөгжил, ногоон эдийн засаг, тогтвортой хөгжлийн боловсролын чиглэлээр сургалт зохион байгуулах зэрэг олон ажлуудыг санаачлан хийхээр төлөвлөжээ.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%