Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

“ҮНДСЭН ТОСГОН”-Ы ДАХИН ТӨЛӨВЛӨЛТИЙН ЗУРАГ ТӨСЛИЙН БАГИЙНХАНТАЙ САНАЛ СОЛИЛЦОВ

2017-12-04

Дархан хотын анхны барилгуудын нэг болох Үндсэн тосгоны брак байрууд нь 1960-1969 онуудад баригдсан бөгөөд эдгээр байрыг эдэлгээ даах боломжгүй, хүн амьдрах нөхцөлгүй,  аюулгүй орчин бүрдээгүй гэдэг дүгнэлтийг Мэргэжлийн хяналтын газраас гаргажээ.
Тиймээс аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар “Ашиглалтын шаардлага хангахгүй болсон орон сууцны барилгыг дахин төлөвлөн барилгажуулах тухай” асуудлыг хэлэлцэж, Үндсэн тосгон буюу Дархан сумын 4 дүгээр багийн 2-5 дугаар брак байрууд, 5 дугаар багийн 42, 43, 46-49, 50, 6 дугаар багийн  56-63 дугаар брак байрууд буюу нийт 19 ширхэг брак байруудыг дахин төлөвлөлтөд оруулахаар  шийдвэрлэж, тогтоол гаргаад байна 
Эхний ээлжид 3 байрыг дахин төлөвлөлтөд оруулахаар болсон ба аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч Г.Эрдэнэсүх, Төлөөлөгч Д.Элдэвсайхан нар холбогдох албаныхны хамт дахин төлөвлөлтийн зураг төслийг хариуцагч “Хангайн нар” ХХК-ийн удирдлагуудтай уулзаж /2017.12.01/ санал солилцлоо. 
Мөн эхний ээлжид дахин төлөвлөлтөд оруулахаар сонгосон 61, 62, 63 дугаар брак байруудад хэмжилт хийсэн юм. Энэ үеэр аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч Г.Эрдэнэсүх “Үндсэн тосгоны дахин төлөвлөлтийн санхүүжилт болох 2,5 тэрбум төгрөг аймгийн ИТХ-ын 9 дүгээр Хуралдаанаар батлагдсан бөгөөд 55 айлын барилгын ажлыг 2018 оны 4 дүгээр сард эхлүүлж, 12 дугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна” гэв. 
Дахин төлөвлөлт хийх төлөвлөгөөний дагуу төслийн эхний шатанд хийгдсэн зөвшилцлийн загвар зурганд үндэслэн барилга байгууламжийн иж бүрэн зураг төслийг тусгай зөвшөөрөлтэй байгууллагаар хийлгэж улсын магадлалаар баталгаажуулах, батлагдсан төсөл хэрэгжүүлэх төлөвлөгөөний дагуу барилга угсралтын ажлыг эхлүүлж графикийн дагуу гүйцэтгэн ашиглалтад оруулах, ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцыг буулган шинээр барих төсөл хэрэгжүүлэхэд иргэд түр суурьших орон сууц руу нүүх шаардлагатай бөгөөд төсөл хэрэгжүүлэгч  газар болон үл хөдлөх хөрөнгө өмчлөгч, эзэмшигчийг төлөөлөн эрхийг шинээр бүртгүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах ажлуудыг хийхээр төлөвлөжээ. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4085
2771 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%