Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

ӨМ.НОМГОН СУМ: Худалдан авах ажиллагааны А3 сертифкат олгох сургалтанд ИТХ-ын төлөөлөгч Г.Цэндоо оролцож байна

2017-12-03

 Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны тендер шалгаруулалтыг зохион байгуулах үнэлгээний хорооны  гишүүд нь худалдан авах ажиллагааны чиглэлээр мэргэшсэн байна.

ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ХӨРӨНГӨӨР БАРАА, АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭ ХУДАЛДАН АВАХ ТУХАЙ   хуулийн 47.4.Худалдан авах ажиллагааны ил тод байдлыг хангах зорилгоор үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд тухайн салбарын мэргэжлийн холбоодын төлөөлөл, хувийн хэвшлийн, эсхүл төрийн бус байгууллагын хоёроос доошгүй төлөөлөгч, орон нутагт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас томилсон иргэн, Засаг даргын Тамгын газрын ажилтныг оролцуулна. 


Худалдан авах ажиллагааны А3 сертифкат олгох сургалт 2017 оны 12 дугаар сарын 03-05-ний өдрүүдэд Өмнөговь аймагт зохион байгуулагдаж байна. 

Тус сургалтанд ИТХ-ын төлөөлөгч Г.Цэндоо, Б.Далайхүү нар болон Ном дизель ОНӨААТҮГ-ын ажилтан Х.Жаргалсайхан, ЕБС-ийн захирал Цогбадрах нар оролцож байна. 

Сургалтанд оролцож, сертифкаттай болсоноор Та сум орон нутагт ОНХС-ийн хөрөнгөөр хийх ажил, арга хэмжээний тендер шалгаруулалах үнэлгээний хороонд ажиллаж сумынхаа хөгжил цэцэглэлтэд хувь нэмэр оруулах болно.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%