Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

АЙМГИЙН ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ХУРАЛ БОЛЖ БАЙНА

2017-11-27

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хурал өнөөдөр /2017.11.27/ болж орон нутгийн цаг үеийн 11 асуудлыг хэлэлцэж байна. Тухайлбал “Монгол Улсын цол, одон медальд уламжлах тухай”, “Аймгийн ИТХ, Тэргүүлэгчдээс 2017 онд хийж гүйцэтгэсэн ажлын тайлан”, “Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн 2017 оны хэрэгжилтийн явц”, “Аймгийн эдийн засаг нийгмийг 2017 онд хөгжүүлэхээр дэвшүүлсэн зорилтын биелэлт, 2018 оны зорилтын төсөл”, “2018 онд ойгоос бэлтгэх модны дээд хязгаар тогтоох тухай”, “Аймгийн 2018 оны төсвийн төсөл: а/ Аймгийн Аудитын газраас 2018 оны төсвийн төсөлд өгөх санал, б/ Өмч төсөв санхүү, эдийн засаг, гадаад бодлого хяналтын хорооны дүгнэлт”, “Илтгэл, илтгэгчийг батлах тухай”, “Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулж байгаа сүм, хийдийн үйл ажиллагаанд хяналт тавьж ажилласан ажлын хэсгийн тайланг танилцуулах”, “Сүмийн зөвшөөрөл сунгах тухай”, “Аймгийн Аялал жуулчлалыг хөгжүүлэх мастер төлөвлөгөө 2030” хөтөлбөр батлах тухай”, “2017 оны төсвийн гүйцэтгэл, 2017 оны төсөвт тодотгол хийх тухай а/ Аймгийн Аудитын газраас 2017 оны төсөвт тодотголд өгөх санал, б/ Өмч төсөв санхүү, эдийн засаг, гадаад бодлого хяналтын хорооны дүгнэлт” зэрэг асуудлыг хэлэлцэж байна. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%