Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

“МАЛЫН УДМЫН САНГИЙН ҮНДЭСНИЙ ЦОГЦОЛБОР”-ЫН ЭХНИЙ ЭЭЛЖИЙН БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙГ ХҮЛЭЭН АВЛАА

2017-11-27

 “Малын удмын сангийн үндэсний цогцолбор”-ын бүтээн байгуулалтын ажлыг 2013 оноос эхлүүлсэн бөгөөд 2017 оны төсөвт тодорхой хөрөнгийг тусгаснаар эхний ээлжийн барилга байгууламжийг Улсын комисст хүлээлгэн өгөх ажлыг өнөөдөр /2017.11.24/ зохион явууллаа. Хонгор сумын Буурлын энгэр хэмээх газарт шинээр баригдаж буй Малын удмын сангийн үндэсний цогцолборын барилгын талбайд Дархан-Уул аймгийн Засаг даргын захирамжаар томилогдсон Улсын комисс ажиллаж, Засгийн газрын 2017 оны 69 дүгээр тогтоолоор батлагдсан “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрэм”-ийн хүрээнд ажилласан байна. 2013 оноос эхлүүлсэн энэхүү бүтээн байгуулалтад улсын төсвөөс нийт 17,1 тэрбум төгрөгийг санхүүжүүлэн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, ерөнхий гүйцэтгэгч “НАБСАН” ХХК-тай байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээний хүрээнд захиргаа, үйлдвэрлэл, малын зориулалттай 16 барилгын угсралт, инженерийн иж бүрэн шугам сүлжээний ажлыг бүрэн хийж гүйцэтгэн өнөөдөр хүлээлгэн өглөө. Цаашид Дархан-Уул аймгийн Хонгор суманд шинээр баригдаж буй “Малын удмын сангийн үндэсний цогцолбор”-ын үндсэн барилгажилтын ажил дуусаж, технологийн дагуу байгууламжуудыг тоноглон, тохижуулснаар дэлхийн стандартын жишигт нийцсэн, орчин үеийн дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлсэн, мал аж ахуйн бүтээгдэхүүн, генетик судалгааны, биотехнологи, малын үр хөврөл, үр үйлдвэрлэлийн өндөр технологи бүхий лабораториуд, Монгол малын үндэсний Генийн сан, шилмэл малын үзэсгэлэн, дуудлага худалдаа, сургалтын төвийн байр, Монгол малын хөгжлийн музей бүхий Үндэсний цогцолборыг бүрэн хэмжээгээрээ ашиглалтад оруулах юм. Эрчимжсэн хөдөө аж ахуйн тааламжтай бүс нутаг, төвийн бүсийн тулгуур төв болох Дархан-Уул аймагт Малын удмын сангийн үндэсний цогцолборыг байгуулснаар Монгол улсын ургамлын, малын генийн сан энэхүү аймагт төвлөрч, улсын хэмжээнд Монгол улсын ургамал, малын генетик нөөцийг үндэсний хэмжээнд хадгалах, хамгаалах, сайжруулах цогц үйл ажиллагааг хэрэгжүүлэх техник, технологи, хүний нөөцийн чадавхтай болох юм.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%