Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

МАЛЫН ГОЦ ХАЛДВАРТ ШҮЛХИЙ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЖ ВАКЦИН ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ

2017-11-23

Дархан-Уул аймгийн хэмжээнд малын гоц халдварт өвчин болох шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах талаар аймгийн Засаг даргын 2017 оны А/439 тоот захирамжаар ажлын хэсгийг байгуулан, шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний 20 гаруй заалт бүхий ажлын төлөвлөгөө боловсруулан батлуулж хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх үзлэг, тандалтыг 4 суманд явуулах байнгын эргүүлийг 40 постод гаргаж, малын шилжилт хөдөлгөөнийг сүүлийн 6 сарын байдлаар гаргах, томоохон худалдааны төв, хүнсний захуудаар нийтийн хэрэгцээнд худалдаалагдаж буй мал, малын гаралтай хүнсний болон түүхий эд бүтээгдэхүүнд хяналт шалгалтуудыг хийж эхлээд байна. Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин тарилгыг 34,0 мянган толгой үхэрт 10 хоногийн давтамжтайгаар 2 удаа хийх 137литр вакциныг Сэлэнгэ аймгийн Мандал сумтай хил залгаа Шарын гол, Хонгор сумдын малыг эхний ээлжид 2017 оны 11 сарын 22 ны өдрөөс вакцинжуулж байна.




ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%