Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

​ЭРХЗҮЙ НУТГИЙН УДИРДЛАГЫН ХОРОО ХОЁР АСУУДЛААР ХУРАЛДАЖ САНАЛ ДҮГНЭЛТЭЭ ГАРГАЛАА

2017-11-22

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Эрх зүй нутгийн удирдлагын хороо арваннэгдүгээр сарын 22-ний өдөр хуралдаж дүүргийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн зорилтын “Жаргалтай иргэн-Нутгийн удирдлагын хөгжил” бүлгийн хэрэгжилт,  дүүргийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай  төслийг хэлэлцлээ. 
Хуралд Эрх зүй, нутгийн удирдлагын хорооны дарга Д.Ядамжав, хорооны гишүүн Д.Баянбат, З.Бямбажав, Ц.Бугасүрэн, Л.Ариунтуяа, Д.Мөнхчулуун, тэргүүлэгч С.Амарбаясгалан, Б.Батхуяг , төлөөлөгч В.Хүрэлбаатар, Хурлын Ажлын албаны дарга Ц.Алтанцацрал нар оролцов.

Дүүргийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн зорилтын Жаргалтай иргэн-Нутгийн удирдлагын хөгжил” бүлгийн хэрэгжилттэй холбоотой хийж хэрэгжүүлсэн ажлын тайланг Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга О.Нямбат, Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн Захиргаа удирдлагын хэлтсийн дарга н.Батбаатар, Цагдаагийн 2 дугаар хэлтсийн дарга Д.Сүрэн, Онцгой байдлын хэлтсийн дарга Я.Жаргалсайхан, Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч н.Амарсанаа, Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Ганчимэг, Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга Хишигбаатар, Цэргийн штабын дарга Даваарагчаа на тус тус танилцууллаа. 

Хурлын хорооны гишүүд холбогдох хэлтэс албадын дарга, мэргэжилтэнгүүдэд цаашид анхаарч ажиллах асуудлуудад саналаа хэлж  дүүргийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн “Жаргалтай иргэн-Нутгийн удирдлагын хөгжил” бүлгийн зорилтуудын хэрэгжилтийг “ХАНГАЛТТАЙ“ гэж дүгнээд Дүүргийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг  Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит хуралдаанаар хэлэлцүүлэхийг гишүүдийн 100 хувийн саналаар дэмжив.
ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭРХ ЗҮЙ НУТГИЙН
 УДИРДЛАГЫН ХОРОО






ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4195
2881 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%