Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН НУТГИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫН ДЭС, ТУСЛАХ ТҮШМЭЛИЙН АНГИЛЛЫН ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ТУШААЛЫН АЖЛЫН БАЙРНЫ СУЛ ОРОН ТООГ ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАНЫ НӨӨЦӨД БҮРТГЭЛТЭЙ ИРГЭДЭЭС НӨХӨХ ЗАР

2017-11-22

Нэг. СУЛ ОРОН ТООГ НӨХӨХ ЗАР

Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.5-д “Хуульд өөрөөр заагаагүй бол ажил олгогч төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тооны талаар нийтэд мэдээлэх үүрэгтэй” гэсний дагуу Дархан-Уул аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс тус аймгийн нутгийн захиргааны байгууллагын төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог нөөцөд бүртгэлтэй иргэдээс нөхөх захиалгыг нийтэд зарлаж байна.

Зарлагдаж буй сул орон тоонд Төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчид болон төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцөд бүртгэлтэй, тухайн албан тушаалд тавигдах боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадвар болон тусгай шаардлагыг хангасан энэ албан тушаалд ажиллахыг хүссэн Монгол Улсын иргэн санал хүсэлтээ гаргаж болно.

Тус аймгийн Нутгийн захиргааны байгууллагын төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйл, Төрийн албаны зөвлөлийн 2009 оны 99 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-ын дагуу нөхөх үйл ажиллагааг зохион байгуулна.

Аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл зарын дагуу бүртгүүлсэн нөөцөд байгаа иргэнийг тухайн ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагыг хангаж байна гэж үзсэн тохиолдолд мэргэшлийн шалгалт өгсөн төрийн жинхэнэ албан тушаалын ангилал, зэрэглэл дотор төрийн жинхэнэ албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлж болно. Өөрөөр хэлбэл туслах түшмэлийн ангилалд хамаарах ажлын байранд шалгалт өгсөн бол дэс түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд томилогдон ажиллах боломжгүй юм.

Хоёр. БҮРТГЭЛИЙН ХУГАЦАА

Зарлагдсан төрийн жинхэнэ албан тушаалын ажлын байрны сул орон тоонд ажиллахыг хүссэн иргэд тус аймгийн Засаг даргын Тамгын газар дээр 2017 оны 11 дүгээр сарын 27-29-ны өдөрүүдэд 09.00-17.00 цагийн хооронд өөрийн биеэр ирж бүртгүүлнэ.

Гурав. БҮРТГҮҮЛЭХ ИРГЭДЭД ТАВИХ ШААРДЛАГА

1.Бүртгүүлэх иргэн Төрийн албаны зөвлөлийнwww.csc.gov.mn гэсэн цахим хаягт байгаа “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-тай танилцсан байна

2.Бүртгүүлэх иргэн дараахь бичиг баримтыг бүрдүүлнэ.

1.Тухайн албан тушаалд ажиллахыг хүссэн өргөдөл /Иргэн ажилд орохыг хүссэн өргөдөлдөө төрийн албаны мэргэшлийн шалгалтыг хэдэн оны хэдэн сард хаана, ямар байгууллага, ажлын байранд өгч тэнцсэн тухай дэлгэрэнгүй мэдээллийг бичнэ/
2.Төрийн албан хаагчийн анкет (Төрийн албан хаагчийн анкетыг маягт N1-ийн дагуу бүрэн бөглөсөн байх);
3.Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн эхийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбарын хамт;
4.Мэргэшүүлэх сургалтанд хамрагдсан бол гэрчлэх баримт бичгийн эх хувийг хуулбарын хамт;
5.Иргэний үнэмлэх, хуулбарын хамт
6.“4 х 6”-гийн хэмжээний цээж зураг 2 хувь;
7.Ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт /Нийгмийн даатгал, хөдөлмөрийн дэвтэр/-ийн эх хувийг хуулбарын хамт;
Жич: “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-ын 4.1-д зааснаар мэргэшлийн шалгалт өгч тэнцсэн иргэний нөөцийн бүртгэл 2 жилийн хугацаанд хүчинтэй байна.

Дөрөв. МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГАА

Тус аймаг дахь Нутгийн захиргааны байгууллагын төрийн жинхэнэ албан тушаалын ажлын байрны сул орон тоонд ажиллах хүсэлтэй иргэд аймгийн Засаг даргын Тамгын газар дээр болон 70373778 дугаарын утсаар холбогдож лавлагаа авч болно.

Бүртгэлийн жагсаалтыг доорх линкээр нэвтэрч үзнэ үү.

http://66.181.166.126/test/web/resadvert.php

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ САЛБАР ЗӨВЛӨЛ

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4197
2883 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%