Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

​ДҮҮРГИЙН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙГ 2017 ОНД ХӨГЖҮҮЛЭХ ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙН БИЕЛЭЛТТЭЙ ТАНИЛЦАЖ САНАЛ ДҮГНЭЛТ ГАРГАВ

2017-11-21

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ногоон хөгжил, газрын харилцааны хороо арваннэгдүгээр сарын 20-ны өдөр дүүргийн хурлын танхимд хуралдав. 
Хуралд Ногоон хөгжил, газрын харилцааны хороо дарга Б.Цогзолмаа гишүүн Д.Ядамжав, Д.Баянбат, Г.Бадамгарав, В.Хүрэлбаатар, О.Цэнддорж нар оролцов. 
Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга А.Гэрэлт-од, , Газрын харилцааны албаны дарга Ж.Мөнх-эрдэнэ  нар  “Жаргалтай орчин-Ногоон хөгжил” бүлгийн зорилтуудын хэрэгжилт, Дүүргийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөл, Дүүргийн эдийн засаг,нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг  тус тус танилцууллаа.  
Хурлын хорооны гишүүд цаашид анхаарч ажиллах асуудлуудад саналаа хэлж  дүүргийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн “Жаргалтай орчин-Ногоон хөгжил” бүлгийн зорилтуудын хэрэгжилтийг “Бүрэн хангалттай“ гэж дүгнэн, Дүүргийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг  дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит хуралдаанаар хэлэлцүүлэхийг гишүүдийн 100 хувийн саналаар дэмжив.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4195
2881 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%