Дархан-Уул аймгийн Дархан сумын хэмжээнд өнөөдрөөс золбин нохой устгалын ажил эхэлж байна. Аймгийн Нийтийн аж ахуй, үйлчилгээний газарт мэргэжлийн үнэмлэхтэй анчин байдагүй учир Улаанбаатар хотын хот тохижуулах газрын мэргэжлийн нохой агнагчийг авчран устгал хийлгэж байна. Энэ удаагийн нохой устгал гурав хоног үргэжилнэ.Иймээс иргэдийг өөрийн тэжээвэр нохойгоо гудамж талбайд сул чөлөөтэй явуулахгүй байхыг анхааруулж байгаа бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг НААҮГ-ын 99371701 дугаараас авах боломжтой .