Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

Дархан хот, Улаан-Үүд хотын найрамдалт хамтын ажиллагааны 50 жилийн түүхийн алтан хуудас дахин нэг шинэ түүхээр баяжлаа

2017-11-21

Хагас зуун жил Дархан, Улаан-Үүд хотууд ах дүүгийн найрамдалт хотуудболж худалдаа эдийн засаг, соёлын нягт хамтын ажиллагаагаа өргөжүүлсээр ирсэн. Найрамдалт хамтын ажиллагааны хүрээнд хоёр хотын уран бүтээлчид, тамирчдын хамтарсан үйл ажиллагаанууд зохиогдохын зэрэгцээ зочид төлөөлөгчид Улаан-Үүд хотын ойн өдрүүд, Цагаан сарын баярт зориулсан баярын арга хэмжээ, Байгал нуурын эрэгт байрлах хүүхдийн зусланд найрамдлаар овоглосон Дархан хотын хүүхдүүд амарч зуны амралтаа зугаатай өнгөрүүлж хэвшсэн байна. Түүнчлэн Улаан-Үүд хотод Монгол оюутнууд суралцаж, Улаан-Үүдийн театруудад Монголын жүжигчид ажиллаж байна. 50-н жилийн ойн хүрээнд 2017 оны 11 дүгээр сарын 14,15-ны өдрүүдэд “Улаан-Үүд хотын соёлын өдрүүд – 2017” арга хэмжээг Дархан-Уул аймагт зохион байгууллаа. Энэ өдрүүдэд Дархан, Улаан-Үүд хотуудын удирдлагууд харилцан тохиролцож хамтын ажиллагааг өргөжүүлэх салбаруудыг тогтон, харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан юм. Мөн Дархан хотын бэлэг тэмдэг болсон Хаан бугуйвч-Хатан сүйх хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлэхийн зэрэгцээ Улаан-Үүд хотын соёл урлагийн ажилтнууд өөрсдийн бэлтгэсэн хүндэтгэлийн концертыг үзэгчдийн хүртээл болгожээ. Түүнчлэн Залуучууд театрт 50-н жилийн түүхийг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэн, бизнес эрхлэгчдийн уулзалт, Томоохон үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцаж харилцан туршлага судалсан гээд найрамдалт харилцаагаа улам бэхжүүлж 50 жилийн түүхийн алтан хуудас дахин нэг шинэ түүхээр баяжсан юм. Соёлын өдрүүдийн хаалтын үйл ажиллагаанд зориулж Улаан-Үүд, Дархан хотын уран бүтээлчид хамтран 11 дүгээр сарын 15-ны 17.00 цагаас “Найрамдал” тоглолтыг Дарханчуудад сонордууллаа. Энэхүү “Найрамдал”-ын концерт нь Монгол, Орос, Буриадын соёл онцлог чанар, баялаг түүхийг харууллаа. Дашрамд сонордуулахад манай аймаг Улаан-Үүд хотын анхны ах дүү хот ажээ. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4197
2883 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%