Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

​“Чанарын стандарт - Үр дүнд суурилсан боловсрол” нээлттэй хаалганы өдөр боллоо

2017-11-20

Дархан-Уул аймаг дахь Анагаах ухааны сургуулиас санаачлан аймгийн ЗДТГ-тай хамтран өнөөдөр /2017.11.17/ “Чанарын стандарт - Үр дүнд суурилсан боловсрол” нээлттэй хаалганы өдрөө зохион явууллаа. Нээлттэй хаалганы өдрийн гол зорилго нь боловсролын үйлчилгээ, сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт, чанарын менежментийн тогтолцоо, ололт амжилтыг сурталчлах, хамтын ажиллагаа, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэхэд оршжээ. Нээлтийн үеэр аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинбат хэлсэн үгэндээ “Аймгийн удирдлагуудтай иргэд, хүүхэд залуучууд уулзах үеэр тэдний чөлөөт цагаа өнгөрүүлэх орчин нөхцөл хангалтгүй байгаа талаар байнга санал хүсэлт гардаг. Үүнийг шийдвэрлэхийн тулд орон нутгийн зүгээс Хүүхэд хөгжлийн ордон, Залуучууд хөгжлийн төв шинээр байгуулан хүүхэд, залуучуудын хөгжлийг дэмжин, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд дэмжлэг болох зорилгоор клубүүд болон дугуйлан хичээллүүлж байна. Энэ хичээлийн жилээс Аймгийн Засаг дарга, Олон Улсын байгууллагатай хамтран “Оюутны тэтгэлэг”-т хөтөлбөрийг анх удаа хэрэгжүүлж, 16 оюутан сурагч хамрагдсаны 2 оюутан нь тус сургуулийн оюутан байгаад талархаж байна. Бид цаашид хамрагсдын тоо болон тэтгэлэгт хөтөлбөрийн санхүүжилтийн хэмжээг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана.” гэдгээ илэрхийлсэн юм. Энэхүү нээлттэй хаалганы өдрийг зохион явуулснаар их дээд сургуулиуд, ерөнхий боловсролын сургуулиудын хоорондын хамтын ажиллагаа бэхжих ач холбогдолтой юм. Мөн чанарын менежментийн тогтолцооны ISO 9001:2015 олон улсын стандартыг Монгол улсын хэмжээнд хэрэгжүүлсэн 115 дахь, боловсролын салбарын 2 дахь, Дархан-Уул аймаг дахь сургалтын байгууллагуудын анхных нь Дархан-Уул аймаг дахь Анагаах ухааны сургууль болж байгаагаараа онцлогтой юм. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%