Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДЭД ЗДТГ-ААС ЗАРИМ ХӨТӨЛБӨРҮҮДИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ТАНИЛЦУУЛАВ

2017-11-17

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ээлжит 18 дугаар хуралдаан  арваннэгдүгээр сарын 16-ны өдөр дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын өрөөнд боллоо.  
Хуралд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, Тэргүүлэгч С.Амарбаясгалан, Б.Батхуяг, Л.Баярсайхан, Ц.Дуламжав, Н.Сайнболд, Х.Алтаншагай,  ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Хурлын Ажлын албаны дарга Ц.Алтанцацрал, Удирдлага, зохион байгуулалтын хэлтсийн дарга Ж.Ганбат, Иргэний оролцоо, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Т.Уламбаяр, Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж болон зарим хэлтэс албадын дарга нар оролцов.

Өнөөдрийн хуралдаанаар Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга О.Нямбат “Хүний нөөцийн хөгжил, нийгмийн баталгааг хангах” хөтөлбөрийн хэрэгжилт, Нийгмийн хөгжлийн хэлтсийн ахлах ажилтан Г.Гүррагчаа  “Эрүүл мэнд-2020”, “Жаргалтай гэр бүл” хөтөлбөрүүдийн хэрэгжилт, Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга А.Гэрэлт-Од Дүүргийн 2017-2018 оны өвөлжилтийн бэлтгэл ажил, Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Ц.Алтанцацрал Шагналд уламжлах, Шагнах тухай, Хурлын Тэргүүлэгч Б.Батхуяг, Төлөөлөгч Л.Ариунтуяа , Төлөөлөгч О.Есөнтөмөр нар БНТУ-ын Анкара хотын Синжан дүүрэг,  Анталия хотын Кемир дүүрэгт томилолтоор ажилласан ажлын тайланг ИТХ-ын Тэргүүлэгчдэд тус тус танилцуулав.

Тэргүүлэгчид ЗДТГ-аас танилцуулсан хөтөлбөрүүдийн хэрэгжилттэй танилцсаны дараа холбогдох хэлтэс албадын дарга нарт зарим нэг тодорхой асуудлаар санал хэлж холбогдох тогтоол шийдвэрүүдийг гаргалаа. 
Мөн үеэр дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит дөрөвдүгээр хуралдааны тов зарлах тухай асуудлыг  ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Хурлын Ажлын албаны дарга Ц.Алтанцацрал Тэргүүлэгчдэд танилцуулж  арванхоёрдугаар сарын 04-ний өдрийн 10:00 цагт  хуралдах товыг  батлав. 
Ээлжит дөрөвдүгээр хуралдаанаар Дүүргийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн зорилтын хэрэгжилтийг дүгнэх,  Дүүргийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай асуудлыг тус тус хэлэлцэх юм. 




ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4195
2881 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%