Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

"ЦАХИМ ДАРХАН" ТӨСЛӨӨР ДАРХАН СУМЫН 10-16 ДУГААР БАГИЙГ ШИЛЭН КАБЕЛЬД ХОЛБОНО

2017-11-16

УИХ-ын гишүүн Болдын Жавхлангийн санаачлагаар хэрэгжиж буй "ШИНЭ ДАРХАН ХӨТӨЛБӨР"-ийн хүрээнд "Монголын Цахилгаан Холбоо" ХК-тай хамтран "Цахим Дархан" төслийг Дархан-Уул аймагт хэрэгжүүлж эхлээд байна. Уг төслийн нээлт өнөөдөр /2017.11.15/ Дархан-Уул аймаг дахь ШУТИС-ийн хурлын танхимд боллоо. Манай аймгийн хэмжээнд төдийгүй улсын хэмжээнд интернэт үйлчилгээг шилэн кабелиас илүүтэй физик кабелиар хүлээн авдаг. Энэ нь хурдны хязгаартай, төлбөр өндөр бөгөөд бүх нийтийн эрэлт хэрэгцээг төдийлөн хангаж чадахгүй байгаа нь нууц биш. Ялангуяа интернетийн хэрэглээ өндөр, хүн амын 75 хувийг залуус эзэлдэг Дархан-Уул аймгийн нийт интернет кабелийн 30 хувь нь л шилэн кабель байдаг байна. Иймд УИХ-ын гишүүн Болдын Жавхлан “Цахим Дархан” төслийг санаачлан хэрэгжүүлж байгаа ажээ.
Ийнхүү төсөл гараанаас хөдөлснөөр Дархан сумын 10-аас 16 дугаар багийн нутаг нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн байгууллагууд, айл өрхүүд шилэн кабелиар өндөр хурдны интернетийг авах нөхцөл бүрдэх юм. Дээрх багуудын нутаг дэвсгэрт боловсролын байгууллагууд ихээр байрладаг, улсын хэмжээнд хамгийн томд тооцогдох гэр хорооллын баг болох 15 дугаар баг байрладаг бөгөөд тэдэнд уг төсөл ихээхэн ач холбогдолтойг аймгийн Засаг дарга С.Насанбат онцолж байна.
"Цахим Дархан" төсөл нь 2 үе шаттай явагдах бөгөөд 2018 оны 5 дугаар сар хүртэлх хугацаанд нийт 15.3 км шилэн кабелийг Дархан сумын 10-16 дугаар багт тавьж айл өрхүүд болон ААНБ-уудыг холбосон байхаар төлөвлөн ажиллаж байна.
Төслийн ажлыг гүйцэтгэгч байгууллага болох "Монголын Цахилгаан Холбоо" ХК-иас хэрэгжүүлээд байгаа “Цахим сум” төслийн хүрээнд 21 аймаг, 285 сумыг шилэн кабельд холбож, 600 гаруй утасгүй WiFi төхөөрөмжийг байршуулсанаар нийт хүн амын 87 хувийг хязгааргүй интернет үйлчилгээ авах боломжоор хангаад байгаа юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4195
2881 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%