Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

“ЭРҮҮЛ МЭНД -2020” ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ “БҮРЭН ХАНГАЛТТАЙ” ГЭЖ ДҮГНЭВ

2017-11-14

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нийгмийн хөгжлийн хороо өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 14-ны өдөр дүүргийн Хурлын танхимд хуралдав. 
Хуралд тус хорооны дарга Г.Бадамгарав, гишүүн Ж.Чимэдцогзол, С.Мөнгөнсар, Д.Нэмэхбат, Б.Насанбат, Ж.Алтантуул, О.Есөнтөмөр, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч Б.Батхуяг , Хурлын хорооны Нарийн бичгийн дарга Б.Отгонгэрэл нар оролцож Чингэлтэй дүүргийн “Эрүүл мэнд-2020”,  “Жаргалтай гэр бүл” хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн үйл явцтай танилцаж санал дүгнэлтээ гаргалаа.  
Хөтөлбөрүүдийн хэрэгжилт, хийсэн ажлын тайланг дүүргийн  Эрүүл мэндийн төвийн дарга Ц.Лхагва, , Нийгмийн хөгжлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Гүррагчаа, мэргэжилтэн Г.Ижилмаа нар тус тус танилцуулж хорооны гишүүдийн асуултад хариулт өгөв. 
Гишүүд “Эрүүл мэнд-2020” хөтөлбөрийн хэрэгжилтийг “БҮРЭН ХАНГАЛТТАЙ”, “ЖАРГАЛТАЙ ГЭР БҮЛ” хөтөлбөрийн хэрэгжилтийг “ХАНГАЛТТАЙ гэж тус тус  дүгнээд холбогдох саналыг хэлж тодорхой чиглэлүүдээр үүрэг даалгавар өглөө. 



ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4195
2881 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%