Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧИД БНТУ-ЫН СИНЖАН, КЕМЭР ДҮҮРГҮҮДЭД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА

2017-11-09

БНТУ-ын Анкара хотын Синжан дүүргийн Засаг дарга Мустафа Тунагийн урилгаар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид хамтын ажиллагааны хүрээнд ажлын айлчлал хийж байна. 
Айлчлалын хүрээнд Төлөөлөгчдийг Засаг дарга Мустафа Туна хүлээн авч уулзсан юм.  Уулзалтын үеэр төлөөлөгчид Чингэлтэй дүүрэгт дунд хугацаанд хэрэгжих төсөл хөтөлбөрүүдээ танилцуулж эдийн засаг, соёлын хамтарсан хөтөлбөрүүдийн тухай санал солилцлоо. 

Уулзалтын дараа Төлөөлөгчид Синжан дүүрэгт байх Чингэлтэй дүүргийн нэрэмжит Паркт зочилж, Синжан дүүрэгт гэр хорооллыг дахин төлөвлөхтэй холбоотой баригдаж буй барилгуудыг үзэж сонирхон тэдний туршлагаас хуваалцсан байна. Мөн тус дүүрэгт байрлах Остим буюу үйлдвэрлэлийн бүс нутаг, түүний онцлог, тэдгээрт байрлах хөнгөн үйлдвэрүүдийн төлөөлөлтэй танилцаж Чингэлтэй жижиг, дунд бизнес эрхлэгчидтэй харилцаа холбоо тогтоох боломж бололцооны талаар харилцан ярилцлаа. 
Айлчлалын хугацаанд Төлөөлөгчид БНТУ-ын Анталия хотын Кемэр дүүргийн Засаг дарга Мустафа Гүл болон дүүргийн удирдлагуудтай ажлын уулзалт хийлээ. Дүүргийн ИТХ-ын Төлөөлөгч Б.Батхуяг ажлын уулзалтын үеэр юуны өмнө  Кемир дүүргийн удирдлагууд бидний халуун дотноор хүлээн авч байгаад талархал илэрхийлээд аялал жуулчлалын салбарт туршлагатай Кемер хотоос сурах зүйл их байгааг онцлон тэмдэглэлээ. 
Кемир дүүргийн Засаг дарга : Бид Чингэлтэй дүүрэгтэй эдийн засаг, нийгэм, соёлын хамтын ажиллагааг жинхэнэ утгаараа хэрэгжүүлэх болно.” гээд нийгмийн болон соёлын төслүүдийн талаар санал солилцоход бэлэн байгаагаа илэрхийлсэн байна.   
Түүнчлэн айлчлалын хүрээнд Истанбул хотын Истанбул Эсэнюрт Их Сургуулийн удирдлагуудтай уулзаж хамтын ажиллагааны боломж, бололцоо байгаа эсэхийг судлан, цаашид Монголоос тодорхой тооны оюутнууд хөнгөлөлттэй нөхцөлөөр сургах боломжын талаар санал солилцжээ


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4195
2881 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%